Жулиа Робертс гэр бүлийнхэнтэйгээ энэ зун Монголд амарна

index“Хөөрхөн хүүхэн”-ээс хойш 20 гаруй жил өнгөрсөн ч Жулиа Робертс дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин болсон гэдгийг кино сонирхогчид андахгүй мэддэг.

Оксарын шагналт жүжигчин Жулиа Робертс 1999 онд  Монголд ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт малчин айлын гэрт хэд хоног амьдарч байсан.

Алдарт жүжигчин бүсгүй: “Star Magazine”-д ярилцлага өгөхдөө миний сэтгэлд үлдсэн хоёр орон байдаг. Нэг нь Исланд. Нөгөө нь Монгол гэжээ. “Энэ гайхалтай оронд ахиж очихыг хүссэн ч амжихгүй байсаар өдий хүрлээ. Харин ирэх зун гэр бүлээрээ Монголд амрах болно” гэж  ярьжээ.

Түүнийг олонд танигдаагүй зураглаач Дени Модертэй гэрлэхэд нь тэдний харилцааг хүмүүс “Удахгүй биз дээ” гэлцэж байсан удаатай. Гэвч үүнээс хойш 10 гаруй  жил өнгөрч тэд гурван хүүхэдтэй болсон юм.

2012102413050843 e6a0019208127333original

julia-roberts-horse-middle roberts2

Д.Ана

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …