Робби Уильямс өөрийгөө хагас ижил хүйстэн гэв

robbie_williams_2330-205x300Өдгөө үзэсгэлэнт эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг дэлхийн эмэгтэйчүүдийн хүсэмжит эрчүүдийн нэг, 39 настай алдарт дуучин Робби Уильямс өөрийгөө “хагас ижил хүйстэн” хэмээн зарлажээ. Тэрээр “Би өөрийгөө хагас ижил хүйстэн гэж боддог. Ойролцоогоор 49-50 хувийн магадлалтай байх. Сайхан эрчүүдийг харахгүй өнгөрч чаддаггүй” хэмээжээ.
Их Британи дуучин эрийг өнгөрсөн долоо хоногт гэнэт ийм зүйл ярьсанд түүний шүтэн бишрэгчид ихэд гайхаж байгаа бөгөөд зүгээр л олны анхаарлыг татах гэсэн үйлдэл байх гэж таамаглаж байгаа аж. Харин түүний эхнэр Аида Филд энэ талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
index

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …