Ким Кардашиан, Кени Уэст нар хуримаа Версалийн ордонд хийнэ

imagesАлдарт хосууд болох Ким Кардашиан, Кени Уэст нар хуримаа Францын дээдсийн хүрээнийхний зэрэг зиндааг илтгэдэг Версалийн ордонд хийхээр болжээ. Тэд хуримаа яг хэзээ хийх тов нь гараагүй байгаа ч хурим болох газраа аль хэдий нь сонгоод байгаа аж.

36 настай, зургаан сартай Норт охины эцэг реппер Кени Уэст өмнө нь нэг ч удаа гэрлэж байгаагүй тул хуримаа маш сүр дуулиантай, өргөн хүрээнд тэмдэглэх нь тодорхой байгаа юм. Харин 33 настай, Кимийн хувьд өмнө нь буюу 2011 онд сагсан бөмбөгч Крис Хампристай хуримаа хийж 72 хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулсан билээ.

Сонирхууладах, Кени Уэст үзэсгэлэнт эхнэрээсээ өнгөрсөн 10-р сард Сан Франциско хот дахь AT&T паркад “Надтай гэрлээч” хэмээн 50 хүний бүрэлдэхүүнтэй оркестор авчиран гуйжээ. Ким түүний эл романтик гэрлэх саналын хариуд “Зөвшөөрч байна” гэсэн байна.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …