Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 9,49 төгрөгөөр чангарлаа

indexӨчигдрийн Монгол банкнаас гаргасан хаалтын ханшнаас үзэхэд төгрөгийн ханш ам.доллар эсрэг 9,49 төгрөгөөр чангарлаа. Тодруулбал, ам.доллар төгрөгийн эсрэг 1723 төгрөг 22 мөнгөнөөс 1713 төгрөг 73 мөнгө хүрч 9 төгрөг 49 мөнгөөр суларсан юм.

ам.долларын ханш ийнхүү суларч буй нь бусад валютуудад ч нөлөөлж евро төгрөгийн эсрэг 2353 төгрөг 83 мөнгөнөөс 2348 төгрөг 50 мөнгө хүрч 5 төгрөг 33 мөнгөөр,  Японы иень төгрөгийн эсрэг 16 төгрөг 87 мөнгөнөөс 16 төгрөг 62 мөнгө хүрч 25 мөнгөөр, Английн фунт төгрөгийн эсрэг 2814 төгрөг 88 мөнгөнөөс 2802 төгрөг 89 мөнгө хүрч 11 төгрөг 99 мөнгөөр, БНХАУ-ын юань 283 төгрөг 31 мөнгөнөөс 282 төгрөг 20 мөнгө хүрч нэг төгрөг 11 мөнгөөр тус тус суларлаа.

index

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …