Попын хатан хаан, эмэгтэйчүүдийн элч дуучин Мадоннагийн “Vogue” сэтүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Та бол дуучин, жүжигчин, бизнес эрхлэгч, маркетингийн мэргэжилтэн, ээж, эхнэр. Энэ бүх ажлаа хэрхэн амжуулдаг юм бэ?
-Та нэг юм алдаад хэлчихлээ. Би чинь эхнэр биш шүү дээ. Амьдралын минь хором мөч бүр нарийн цагийн хуваарьтай байдаг. Надад сул зогсох цаг ч байдаггүй. Миний ажлын ихэнхийг чадварлаг туслах маань нугалчихдаг.
-Амьдралд тань гарсан өөрчлөлтийн талаар сонирхуулаач. Та хүү, охин хоёр төрүүлсэн. Охид хөвгүүдээс ялгаатай биз?
-Тэд чинь тэс өөр ертөнц гэсэн үг. Хөвгүүд бодол санаагаа илэрхийлэх нь түргэн. Тэд бүгд машин, техникт дуртай байдаг бас их бохир, их хоол иддэг. Шилжилтийн үед нь анхаарлаа хандуулахгүй бол бөөн юм болно. Тэдний ганц хүсдэг зүйл бол тоглоом, дугуй, механик зүйлс. Эд зүйлс хэрхэн ажилладгийг маш их сонирхоно. Охид хүүхэлдэй, даашинз, будаг шунх, өндөр өсгийт гээд л сонирхол нь тэс өөр. Хөвгүүдийг бага насанд нь асарч, хүмүүжүүлэх амаргүй ч өсөж, томрох тусам илүү бие даасан болдог юм шиг. Харин охидын хувьд эсрэгээрээ. Балчир охидыг өсгөх амархан ч, томрох тусам толгой өвтгөж эхэлдэг. Охид амархан хөлд, хэлд ордог. Гэхдээ томрох тусам илүү халамж, анхаарал шаарддаг санагдсан, ээжийн хувьд.
-Гэхдээ зарим хүмүүс хэний туслалцаагүйгээр ажил амьдралаа зохицуулаад явж байна шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Хүүхэд асрагч нарыг амарсан үед намайг та юу хийдэг гэж бодож байна. Тэгээд ч хүмүүс зөвхөн ажилдаа бүх амьдралаа зориулж, эсвэл өөр юу ч хийлгүйгээр хүүхдээ л асраад байддаггүй шүү дээ. Гэхдээ би бүхнийг өөрөө амжуулдаг эзэгтэй нарыг хүндэлдэг. Хамгийн сонирхолтой нь би энэ хоёр ажлыг хэзээ ч цуг хийж чадахгүйгээ мэдсэн.
-Та хүүхэд гаргасандаа хэзээ нэгэн цагт харамсч байв уу. Жаахан хүлээсэн бол би үүнээс ч илүү амжилтад хүрэх байлаа гэж бодогддог уу?
-Огтхон ч тийм бодол төрдөггүй. Ямар эх хүн хүүхэд төрүүлсэнийхээ дараа харамсах вэ дээ. Тийм жоохон юм уйлахаар цээж минь бачуурах шиг болдог. Би алдаад хэлчихлээ, нээрэн хүсээгүй хүнээсээ жирэмсэн болж, авахуулах хугацаа нь өнгөрсөн бол нэгэнт төрүүлэхээс өөр зам байхгүй. Төрүүлсэнийхээ дараа тэд хаядаг. Би ч бас тийм сонголт хийсэн.
-Би нэг сонин түүхийг сэдрээхийг хүсч байна. Таныг хүүхдээ сүмийн урд хаяж байсан гэж сонссон?
-Яг ч тийм юм болоогүй л дээ. Би 14 настай байхдаа өөрийнхөө алдаанаас болж жирэмслэж байсан. Хүүхдийн минь эцэг манай сургуулийн физикийн багш байсан юм. Би есөн сарын дараа хүсээгүй хүүхэд төрүүлсэн. Багш руугаа залгаж хүүхдээ авахыг хүссэн ч тэр маш их уурлаж, тааралдах юм бол ална хэмээн сүрдүүлж, хүүхдээ сүмд үлдээхийг шаардсан. Би ч бас амьдралдаа хар цэг үлдээхийг хүсээгүй учир шууд зориг гаргасан. Техас мужид байдаг нярайн асрамжийн газарт хүүхдээ үлдээгээд л ганц ширхэг нулимс унагаахгүйгээр гүйж одсон. Одоо бодоход ямар их зориг вэ.
-Харамсч байна уу?
-Үгүй. Юундаа харамсах билээ дээ. “Алдаа гаргасан бол тэр алдаагаа дахин бүү давт” гэсэн үг байдаг. Энэ ганцхан өгүүлбэр надад попын хатан хаан хэмээх алдрыг хайрласан. Би өглөө болгон хаяад явсан үрийнхээ төлөө дуулдаг.
–Үргэлж шинийг эрэлхийлдэг хүмүүс байдаг. Таны хийж байгаа зүйлийг хараад байхад шинэ салбар, шинэ ажилд тэмүүлдэг хүн шиг санагддаг?
-Тийм шүү. Би үргэлж л шинэ санаа, шинэ онгод, шинэ бодрол, шинэ авьяас хайж явдаг. Тиймээс л би сэтгэл санаа нь байнга өлсгөлөн байдаг хүмүүст дуртай шүү. Амжилт гаргахыг хүсвэл бага зэргийн өлсгөлөн байж сур.
-Еврей од зүүсэн байх чинь?
-Энэ Кабаллагийн од. Гэхдээ би иүдаизмийг шүтдэггүй, зөвхөн зан үйлийг нь дагадаг. Шүтлэггүй хэрнээ зан үйл, гүн ухааны онолыг нь мөрдлөг болгогчид цөөнгүй шүү дээ. Би тэдний л нэг. Анхандаа би зөвхөн иогоор хичээллэдэг байлаа. Улмаар маш олон асуултад хариу ирж, иүдаизмын гүн ухааныг сонирхох болсон. Би эртнээс л амьдралын тухай олон арван асуултад хариулт эрсээр ирсэн юм. “Би яагаад энэ дэлхий дээр төрсөн юм бэ. Миний туйлын зорилго юу вэ” гээд. Мөнгө хөрөнгө, амжилт алдар нэр, гэр бүлээс ч чухал зорилго амьдралд бий. Тэр нь чухам юу вэ, бидний аялал хаа хүрэх бол гэдгийг сонирхсон хэрэг. Энэ бүхний учир шалтгааныг еврейчүүдэд сургадаг гэдгийг сонссон. Тэгээд л сонирхон судлах болсон.
–Овгоо хэрэглэдэггүй тань ямар учиртай юм бэ. Маркетингийн бодлого уу?
-Үгүй дээ. Анхны бичлэгийн гэрээгээ хийхдээ би Мадонна Сиккон гэж бичүүлж байсан. Нэг мэдэхэд л зүгээр л Мадонна болчихсон. Ээжийг минь Мадонна гэдэг байсан юм. Тэгээд л ээжийн минь өнгөрсний дараа тэгж нэрлэх болсон гэж ааваасаа сонссон. Мадонна гэсэн үг бол далайн ёроолд байдаг чулууг хэлдэг юм.
-Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ?
-Жаахан байхад ээж минь өнгөрсөн болохоор сэтгэл их л шаналдаг байсан санагддаг юм. Аав минь ээжээс хойш долоон удаа гэрлэж, 54 насандаа зүрхний шигдээсээр нас барсан. Би дээрээ нэг ахтай. Ах минь гэр бүлийн асуудлаас болж муу жаалуудтай их нийлдэг байлаа. Хүүхэд нас минь там байсан. Өлсөхгүйн эрхэнд бүхнийг хийсэн.
-Та багаасаа л шоу бизнест дурлаж байв уу?
-Хүн бүр л намайг урлагт дуртай охин байсан гэж ярьдаг юм. Таван настайдаа л тоглолт оролцож, дуулдаг болсон гэлцдэг. Гэвч би түүнийгээ бүдэг бадаг л санадаг. Харин жаахан томроод бүжигчин болохыг хүсдэг болсон. Нью-Йоркод очиж, бүжигчин болох нь миний мөрөөдөл байлаа. Миний анхны хайрт бол бүжиг. Би эхлээд бүжигт, дараа нь дуу хөгжим, тэгээд жүжиглэх урлагт дурласан.
-Яагаад хөгжмийн ертөнц рүү урвачихсан юм бэ?
-Би хэдэн жил Манхэттэнд бүжиглэсэн. Гэвч амьдрал тийм ч сайн байгаагүй. Тэгээд л би хөгжимт жүжгийн театрт ажиллах болсон. Дуулж, бүжиглэж байхыг минь хэн нэгэн харчихсан юм билээ. Тэд ирээд “Хонгор минь, бид чамайг од болгоё” гээд Франц руу авч явсан. Тэнд намайг яг л робот шиг ажиллуулж, тийм байдалд бэлэн биш байсан болохоор би шантарч, Нью-Йоркод эргээд ирсэн. Стиван хэмээх ая зохиогчтой танилцсан. Тэр надад дуу бичиж өгдөг байсан. Дуу минь радиогоор явж эхлэх үед л хүмүүс анзаарсан байх. Гэтэл удалгүй би хөгжмийн сувгийн шагнал гардуулах ёслолд оролцон, тайзнаа чанга чанга хөхөрч, үзэгчдийн танил болж ирсэн дээ.
-Таныг попын хатан болохын тулд сэтгүүлд нүцгэлж байсан. Саяхан бага насны тань нүцгэн зургууд сүлжээгээр тарсан?
-Тиймээ. Тэгэхдээ попын хатан болохын тулд биш амжилтад хүрэхийн тулд биш, бардам зангаасаа болж тийм алхам хийсэн юм. Намайг нүцгэлэх үед нийгэм ямар харанхуй бүдүүлэг байсан гээч. Би зургаа авахуулсаны маргаашнаас л жинхэнэ утгаараа од болсон. Баячууд уулзах санал тавьж, дуучид хамтрахыг хүссэн. Тэдний дунд Майкл Жексон хүртэл байсан.
-Та түүнтэй үнсэлцэж байсан уу. Тийм бол хэзээ?
-Мэдээж хэрэг. 1997 онд “MTV music awards” анх удаагаа зохиогддог жил. Тайзны ард тийм юм болсон. Би шинэ дуугаа дуулаад тайзны ард ганцаараа явж байхад Майкл үнсэхийг хүссэн. Тэгээд л боллоо. Би яагаад ийм үйлдэл хийж байгааг нь асуухад “Зүгээр л ийм эрч хүчтэй бүсгүйн уруул ямар бол гэж бодсон юм” гэж хариулсан. Тэр өдрөөс эхлэн нөхөрлөж, дотны найзууд болсон. Түүнийг биднээс холдсонд одоо хүртэл итгэж чадахгүй байна.
эх сурвалж: mglradio.com Б.Дэлгэрцэцэг