38 настай жүжигчин Kate Winslet гурав дахь удаагаа төрж, ээж болжээ. Тэрээр 12 сарын 7-ны өдөр Их Британийн эмнэлэгт хүү төрүүлсэн гэж албаны эх сурвалжууд мэдээлж байна. Кате Уинслит өмнө нь 13 настай охин Миа, 10 настай хүү Joe гэсэн хоёр хүүхэдтэй байсан юм. Шинээр төрсөн хүүгийн эцэг нь түүний хоёрдох нөхөр болох Нед Рокнролл ажээ. Кате Уинслит, Нед Рокнролл нар 2012 оын 12 сард гэрлэжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл





