Хөгшин Буш “жиргээч” болов

uлогоӨнгөрсөн зургаадугаар сард 89 насыг зооглосон АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Буш “Твиттер”-т ак­каун­­таа нээжээ. Тэрбээр би­­чил блогчдын хуудаснаа үл­дээсэн анхны мэдээлэлдээ ӨАБНУ-ын Ерөнхийлөгч аг­­сан Нельсон Манделаг таа­­лал төгссөнд гашуудаж бай­гаа­гаа илэрхийлсэн байна.

“Барбара (Том Бушийн гэргий) бид хоёр АНУ-ын төлөөлөгчидтэй нэгдэж, Ман­­де­­лагийн дурсгалыг хүн­дэтгэж чадахгүй байгаадаа ха­рамсаж байна. Тэр болон түүний үеийнхнийг бурхан ивээг” хэмээжээ. Хөгшин Буш аккаунттай болсноос хойш хоёр цагийн дотор 10 га­руй хүн түүнд захидал бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан тэрбээр эрүүл мэндийн шалт­гаанаар ӨАБНУ руу явж чадаагүй юм.

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …