Женнифер Лопес: Студийн жи­жигхэн буйдан миний хоноглох газар болдог байсан

лого Алдарт дуучин Женнифер Лопес өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, гэр бүлийн хүмүүжлийнхээ талаар дурсан ярьжээ. Түүний дурсамжаас та бүхэнд хүргэж байна.

“Энд нэг удаа ирэхдээ би гэрээ олоогүй юм” хэмээн Женнифер Лопес Бронксын явган хүний гудамжаар эр­гэхдээ хэлэв.

Намрын нарлаг өдөр. Үд дундын үе байсан боло­хоор тэрбээр улиралдаа то­хи­­руу­лан хурц ягаан өн­гийн спорт хүрэм, гялт­­гана­даг шүрээр битүү чимэг­­лэсэн плат­форм ултай кет өмс­чээ. Түүний бие хааг үнэ­хээр биширмээр. Жи­­жиг­­­­­­хэн хэр­нээ хүчирхэг, гоо­лиг бие, өргөн ташаа гээд л. Женнифер төмөр ха­­шаа­­­­­тай хоёр давхар цагаан бай­­шингийн өмнө зогссоноо “Энд л би өссөн дөө” гэж байлаа. Энэ бай­шин хорооллын бусад байшингаас нэг талаараа цэцэр­лэгт хү­­рээ­лэн, нөгөө та­­лаа­­раа хоосон зайгаар тусгаар­­лагдсан байх аж. Гудамжны дунд хэсэгт дуу­­чин бүсгүйг хүндэтгэн “Raising Star School” хэ­мээх логотой баннер байр­­луулжээ.

Лопес эцэг эх, эгч, дүүтэй хамт амьдарч байсан багынхаа гэрийг ширтэнгээ “Би энэ сургуульд явдаггүй байсан” гэснээ сул талбай руу харсан цонхыг заан “Энд би найз бандиа хүлээдэг байсан. Тэр гудамж тойроод гарч ирэнгүүт л би хаалганы дэр­гэд дэгдээд оччихдог байж билээ” хэмээн инээв. “Би гурван охинтой айлын дун­дах нь. Эгч дүү гурав хамтдаа нэг өрөөнд байдаг байсан. Би бүжиг, спортод дур­тай. Тиймээс гүйлтийн тэмцээнд оролцдог, ер бусын тэвчээртэй нэгэн байлаа. Ер нь би бурхнаас заяасан ма­рафон гүйгч шиг байгаа юм” хэмээн дахиад л инээв.

Түүний менежер Бенни Медина гэрээс сургууль хүртэлх замыг ширтэнгээ “Та үүгээр хичээлдээ гүйдэг байв уу” гэтэл “Үгүй ээ. Энүүгээр би хичээлээсээ зугтдаг бай­сан” хэмээн хөхөрлөө. Харин Медина эцгийнх нь гэрт орохыг санал болготол Жен­­­нифер гэнэт чимээгүй болов. “Үгүй ээ. Би дотор нь ормооргүй байна. Хамгийн сүүлд би энд аав ээжийнхээ хүсэл­тээр ирж байсан. Тэр үед тэд 33 жил хамт амьдарчихаад салах шийдвэр гаргаж билээ. Магадгүй тийм болохоор өнөөдөр миний сэт­гэл санаа тиймхэн байгаа биз. Өнгөрсөн үед тохиосон чухал зүйлтэйгээ учирсан хэн бүхэнд ийм байдаг болов уу. Тэр нь аз жаргал, эсвэл зов­лон гуниг аль нь ч байж болно шүү дээ” гэв.

Женнифер Лопес энэ гэрээс 18-тайдаа явжээ. Бүж­гээр амжилт олно хэ­мээн мөрөөдсөн тэрбээр “Ballet Hispanico” студи, “Kips Bay Boys and Girls” клубт суралцахаар гэрээсээ гарсан гэдэг. “Би ээжтэйгээ удаан хугацаанд таарамжгүй бай­сан. Би коллежид оро­хыг хүсээгүй, харин бүжиглэ­хийн бөөн хүслэн болдог бай­лаа. Тиймээс ч гэрээсээ явсан даа. Балетын студийн жи­жигхэн буйдан миний хоноглох газар болж байв. Тэнд би орон гэргүй хүн шиг амьдарч байсан ч ин­гэх хэрэгтэй гэж ээждээ итгүүл­сэн. Хэдхэн сарын дараа Ев­ропт ажил олж, буцаж ирээд “In Living Color” шоуны дүр хүлээн авсан. Би “The Fly Girls”-ын бүжгийн хамтлагийн охин гэдгээрээ ал­дар­шиж, Лос-Анжелес рүү шилж­сэн дээ. Энэ бол ердөө нэг л жилийн дотор болсон үйл явдал” хэмээн ярив.

Лопес Бронкс хотоо маш их санадаг байсан гэдэг. “Би Сахиусан тэнгэрүүдийн хо­тыг үзэн яддаг байлаа. Тийм ч учраас “Хаанаас сүү авах юм бэ. Энэ гудамжаар л хүмүүс хөлхөөд байдаг хэ­рэг үү” гээд л дургүйцдэг бай­сан. Харин одоо бол Лос-Ан­желес хот Бронкс шиг на­дад эрч хүч хайрладаггүй ч өө­рийн эрхгүй хайртай бол­жээ. Юутай ч би Нью-Йоркт бай­даг энэ гэрээс эрч хүчээ олж авсан юм шүү дээ” хэ­мээн учирлалаа.

Бас тэрбээр ажиллаж, хөдөлмөрлөх дадлыг ч эндээс л олж авсан. Тэр зогсоо зайгүй ажиллаад хэдийнэ дасчээ. Үүний хажуугаар Лопес ээжийнхээ үүргийг ч умартдаггүй. Ихрүүд нь түү­нийг хаа ч явсан цуг дагана. “Би хөвгүүдээ ажил хөдөлмөрт яаж сургах вэ гэж удаан бодсон. Тэгээд хүүхдүүд аливаа сургаалыг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг боло­хоор эцэг, эхийн хувьд үлгэр жишээ үзүүлэх нь дээр юм байна гэдгийг ойлгосон. Миний аав бүтэн өдөржин ажил­ладаг байсан болохоор бидэнд халамж анхаарал ч тавьж чаддаггүй байсан. Ээж маань “Tupperware”-д ажиллахын хажуугаар сур­гуульд ажиллаж мөнгө олдог байсан юм. Би тэдэнд саад болох эрхгүй болохоор хар багаасаа л хатуу зарчимч болж өссөн” гэж байлаа.

Бронкс хот ч Жен­ни­фе­рийг алдартай хүний этгээд төсөөлөлтэй болгож чаджээ. Тэрбээр хааяа нэг дуулиан шуугианд холбогддог бөгөөд үүнийгээ олны танил байхын нэг хэлбэр гэж үздэг. Лопес “Паффи” хэмээх Шон Комбс, Бен Аффлек, Марк Энто­ни нарын ододтой хайр дурлалын харилцаа үүс­гэж байснаас гадна улаан хивсэн дээгүүр олны нүдийг хужирладгаараа алдартай.

Үүнээс хамгийн тод үлдсэн нь 2000 оны “Грэмми”-ийн ёслолд тэрбээр хөтлөгчөөр оролцсон явдал юм. Тэрбээр “Versace”-ийн гэрэлтдэг мате­риалаар хийсэн, цээж­нээсээ хүйсээ хүртэл ил гарсан, гуя хүртэл оноотой даа­­шинзтай гарч ирсэн билээ. Энэ талаараа Жей-Ло “Би олон даашинз үзсэн бо­­ловч нэг нь ч таалагдаагүй. Гэтэл миний стилист нэг даа­­шинз нөөцөлсөн, өмнө нь нэг хүн өмсөж байсан гэж хэлсэн юм. Тэгээд л өм­­сөж үзээд тэр даашинзтай гарахаар шийдсэн. Гэхдээ энэ даашинзыг хүмүүс тэгж хүлээж авна гэж огт бо­­доо­­гүй. Тэр үед тайзнаа дэл­хийд алдартай Дэвид Ду­хов­­нытой гарч ирэхэд тэр “Удаан хүлээсний эцэст намайг хэн ч харахгүй нь ээ” гэж мэдэгдэж байсан удаа­тай.

Тэр үед заал даяар хашхиралдаж байлаа. Би байрандаа очсоныхоо дараа хүмүүсээс “Юу нь болохоо байв аа” гэж асуусан. Тэгсэн чинь Паффи, Бенни хоёр “Та энэ даашинзтайгаа зур­гаа авахуулах хэрэгтэй” гэж билээ” хэмээн инээм­­сэглэв. Үнэхээр ч тэр энэ даашинз­тай­гаа зургаа авахуулсан юм.

Америкчууд чамин тан­­саг хэрнээ бодит мэт бай­­далд дуртай. Жей-Ло ч үүний тэнцвэрийг сайн барим­­тал­даг. Тэрбээр хөлсөө гартал хөдөлмөрлөдөг ч кетэндээ гялтганадаг шигтгээ хат­гаж, гангарахаа хэзээ ч март­­даггүй. Лопес өссөн гэ­рийнхээ цонхыг ширтэнгээ “Унтлагын өрөөний толиндоо хараад дуулж, бүжиглэж байснаа мартдаггүй юм. Тэр үед үргэлж өсч том болохыг мөрөөддөг байв.

Харин одоо би Беннитэй хамтарч ирэх хагас жил, жилийнхээ төлөв­лөгөөг гар­гадаг. Тэр ч намайг цыганы амьдралаар амьдарч, нүү­дэллэх дуртайг мэднэ. Ам­ралтын өдрүүд надад хэ­тэрхий урт санагддаг юм. Хоёр долоо хоног амарлаа л бол “Ажлаа хийе дээ” гэдэг хүн дээ, би. Үргэлж л ийм байсан” хэмээв.

Тэрбээр гэрээсээ гараад л мөрөөддөг байсан одынхоо дүрд хувирдаг. Түүн шиг ца­гийн дараа л гэхэд булган дээл, өсгийтэй лакан гут­лаараа гангарч, үсээ задгай тавин алхана. Харин одоо тэрбээр төрж өссөн гэрээ харан зогсож байна. Энд өдгөө хоёр жаахан хүүхэд хашаан дотроо гүйлдэх аж. Лопес ч тэдэн рүү ха­ран инээмсэглэнэ. Энэ инээм­сэг­лэл бол “Би яг л та нар шиг байсан. Харин одоо би бол би” хэмээж буйг илтгэх аж.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …