Майк Тайсон хүчингийн хэрэг үйлдэж байснаасаа болоод Британид нэвтрэх эрхгүй болов

220px-Mike_Tyson_PortraitАлдарт Боксчин Майк Тайсон Их Британи нэгдсэн вант улсад нэвтрэх боломжгүй болжээ. Тодруулбал, тус улс өөрийн орны газар нутагт хүчингийн хэрэг үйлдэж 4-өөс дээш жилийн ял эдлэж байсан хүмүүсийг Британид дахин нэвтрэхийг хориглосон юм байна. Тиймээс л 1992 онд хүчингийн хэрэг үйлдэж 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан боксчин эр тус улсад нэвтрэх боломжгүй болсон аж.

Уг нь Майк Тайсан өөрийн намтарчилсан “Маргаангүй үнэн” номынхоо нээлтийг хийн дэлхийн улс орнуудаар тойрон аялаж байсан юм. Тэрээр энэ тухайд ” Британи цагаачлалын хуульдаа өөрчлөлт оруулсанд надад үнэхээр харамсалтай байна. Би өнгөрсөн арваад жилийн хугацаанд Их Британид хүссэн үедээ ирж буцдаг байсан гэнэт хориг тавьсанд нь үнэхээр гайхаж байна. Шүтэн бишрэгчдээсээ хүлцэл өчье” хэмээжээ.

index

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …