Канадаас гаралтай 19 настай дуучин Жастин Бибер тун удахгүй тайзаа орхихоо мэдэгдлээ. Тэрбээр урлагийн ертөнцийг орхиж, дуулах карьераа дуусгахаар төлөвлөсөн тухайгаа Лос-Анжелосийн “Power 106” радиод шууд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ. Дуучин залуу ярилцлагынхаа үеэр “Хүмүүс намайг оддын өвчинд нэрвэгдсэн, их зантай хэмээн боддог ч би үнэндээ их зантай хүн биш. Би үргэлж л хүмүүсийг хайрлаж, тусалж байдаг. Магадгүй хүн л юм чинь заримдаа алдаа гаргаснаа нуух зүйлгүй. Би шинэ хүн болохын тулд өөрийгөө эрдмээр чимэхийг хүсч байна” гэжээ.
Жастин ирэх сард гарах “Journals” нэртэй шинэ альбом дээрээ ажиллаж байгаа бөгөөд энэ нь түүний хамгийн сүүлийн уран бүтээл гэнэ. Тэрбээр 2009 гаргасан “Baby” дуугаараа Геннист бүртгэгдэж, дэлхий даяар 50 сая цомог борлуулж, 17 оронд тоглолтоо хийж байжээ. Түүний амьдралаас сэдэвлэсэн баримтат кино “Never say never” 2011 онд, “Believe” 2013 онд дэлгэцнээ гарчээ.
Б.Дэлгэрцэцэг