“Будаач будаач гэхлээр сахлаа будахын үлгэр”

Улс төрчид  заримдаа ард түмний өмнө шударга, үнэнч байдлаа илэрхийлэх гэж зорихдоо  дэндүү тэнэгдүү үйлдэл гаргах явдал элбэг байдаг. Социализмын үед  нам засагт үнэнч гэдгээ харуулахын тулд төрүүлсэн эцэг эхээ баривчилж, төрсөн ах дүүгээ буудан алж байсан  дотоод яамны ажилтан буюу “ногоон малгайтны” жишээ олон байсан гэдэг. Тэгвэл ардчилсан өнөө цагт  төрсөн ахдаа хариуцлага тооцуулахыг байгууллагынх нь даргад нь албан бичгээр хүсээд, үүнийгээ   шударга явдлын төлөө хийж үйлдэл  гэж үзэх УИХ-ын нэгэн гишүүн  бас байна. Тэрээр  “Би ахдаа хайртай, гэхдээ шударга ёс эрх чөлөөнд илүү хайртай” гэсэн алдарт афоризм хэлж эл бичгээ үйлджээ.

batzandan_huselt

batzandanshudargayshairtai

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн төрсөн ах Ж.Батсүрэнд хариуцлага тооцуулахаар түүний ажилладаг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт хүсэлт гаргасан тухайгаа өөрийн твиттер хуудаснаа  ийн жиргэжээ.

Түүний энэ үйлдэл нь шударга ёсны төлөөх үйлдэл гэхээс илүүтэй Баабар нийтлэлчийн хэлсэнчлэн  парламентийн гишүүдийн 25 хувь нь  “оюуны”  асуудалтай гэдгийг улам бүр нотлоод байх шиг.

А.Галт

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …