Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар , Нийслэлийн оюутны холбоо хамтран Улаанбаатар хотод суралцаж, ажиллаж амьдарч буй нийт оюутан суралцагсад, залуусын дунд “Надад нэг санал байна аяныг” өрнүүлж байгаа юм.
Нийтдээ 20 гаруй мянган залуусаас саналыг ил захидал хэлбэрээр авах бөгөөд тэдгээрээс гарсан гол саналуудыг нэгтгэн ирэх жилүүдэд НЗДТГ ажлын төлөвлөгөөнд оруулж ажил болгох зорилготой гэнэ. Эдгээр нь ард иргэдийнхээ дуу хоолойг сонсох нэг арга бөгөөд тэр тусмаа нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг болох оюутан, залуусын санаа бодлыг тусгах зорилготой юм байна. Захидлыг олон нийтийн газар, их дээд сургуулиудаар тарааж залуусын саналыг авах юм.
Ugluu.mn