“Чингис бонд”-оор импортын барааг орлохуйц дотоодын бүтээгдэхүүнүүдийг санхүүжүүлнэ

images“Чингис” бондоос үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төсөл сонгон шалгаруулж, санхүүжилт хийхээр боллоо. Энэ хүрээнд төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 17-ныг дуустал төсөл хүлээн авах ажээ. Үүнд цаашид үр ашгаа өгөх ач холбогдолтой бүхий л салбарын төслийг хамруулах боломжтой бөгөөд төслүүдэд хийх санхүүжилтэд хязгаар тавиагүй юм байна. Учир нь аливаа мөнгөн дүнг эцсийн байдлаар зааж өгвөл санхүүжилтийн хэмжээгээр төслүүдийн үр дүн хязгаарлагдахыг албаныхан тайлбарласан юм. Энэ нь импортыг барааг орлохуйц экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол зорилготой ажээ. Төслийг Төрийн ордны 171 тоотод хүлээн авна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …