
БШУ-ны сайд 2014 оны 1сарын 1-д МҮОНТ-ийн “Зөв зам” нэвтрүүлэгт орж, “Ивээл-Энэрэл” ТББ-г үүсгэн байгуулсан Ариунчимэгтэй ярилцах үеэрээ түүний халамжинд байдаг өнчин хүүхдүүдийн нэг жилийн сургалтын төлбөрийг хариуцна гэж амласан юм.
Ариунчимэг нь есөн өнчин дүүгийн хамт өссөн. Олон жилийн өмнө гурван бага дүүгээ асрамжийн газарт өгчихөөд буцаж явахдаа ойр хавийнхаа бүх өнчин хүүхдүүдэд туслана гэж өөртөө амлан удалгүй төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Өлзийт хороололд байрлах асрамжийнхаа байшинг аргал түүж олсон мөнгөөрөө босгосон ба одоо тэр байрандаа 20 гаруй бүтэн өнчин хүүхдийг халамжилж байгаа юм.
“Ивээл-Энэрэл” ТББ-ын халамжинд багтаж, сургалтад суусан нийт 100 орчим хүүхэд, залуус түүнийг Ээж хэмээн дууддаг байна.