Экс сайд Ё.Отгонбаярын алдаатай шийдвэрээс болж Улаанбаатарын их сургууль “арчигдахдаа” тулаад байна

МУИС-ийн харьяаУлаанбаатар сургуулийн хувь заяа тун эгзэгтэй болжээ. Улаанбаатар их сургууль гэсэн нэрээ бодлогогүй сайдын уршгаар алдаж, одоо бүр оршин байх уу, тарж бутрах уу гэдэг асуудлын заагт  тулчихаад байна.

Уул нь 2010 оныг хүртэл энэ сургуулийг Улаанбаатрын их сургууль хэмээн нэрлэж байсан агаад сургуулиа өргөтгөтгөж,  суралцагсдынхаа тоог нэмэгдүүлж, олон арван ажлыг төлөвлөн түүнээ хэрэгжүүлдэг байлаа. Суралцагч бид чУлаанбаатараараа овоглосон Их сургуульд сурдагтаа бахархан баярладаг байв.

Гэтэл энэ сургуулийн үйл ажиллагаа МУИС-ийн харъяанд шилжсэнээс хойш нэг л биш болж, багш ажилтнууд нь энэ тухай өөр хоорондоо жиг жуг гэсээр гурван жилийг үджээ.

Өмнөх Засгийн газрын үед, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн МУ-ын Засгийн газрын 15-р тогтоол гарч, тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарын гарын үсэгтэй Улаанбаатарын Их Сургуулийг МУИС-ийн харъяанд нэгтгэхшийдвэр гарч байв. Үүнээс болоод тус сургуулийн үйл ажиллагааг доголдоход хүрсэн байна. Хуучнаар БСШУЯ-аас үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсантус сургуулийг өөр сургуультай нэгтгэн өөрчлөхдөөямар ч тооцоо судалгаа явуулаагүйн дээр мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийн санал дүгнэлтийг авалгүй өөрсдийн үзэл бодлоор шийдвэр гаргажээ.

МУИС-ийн харьяанд эл сургууль сүүлийн гурван жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа МУИС-ийн хичээлийн хөтөлбөр, журмыг дага байсан ч МУИС-ийн удирдлагуудын хариуцлагагүй, тоомжиргүй байдлаас болоод нэг жилийн элсэлт аваагүй байна. Хэрэв тухайн жил урьдынх шигээ элсэлтээ авч явсан бол тэр элсэлтйнхэн  энэ жил гуравдугаар курсын оюутнууд байх байжээ. Энэ мэтээр доголдол үүсэхээс гадна МУИС-ийн харьяанд орсоноор багш сурган хүмүүжүүлэгч хийгээд сургуулийн чиглэл үүрэгт багагүй өөрчлөлт орсон байна.

Энэ асуудал намжаагүй байтал Улаанбаатар их сургууль хэмээх нэрээ алдаж, зүгээр л МУИС-ийн Улаанбаатар сургууль хэмээн нэрлэгдэх болж, Улаанбаатар Их сургууль гэх нэрийг авч хаясан байна.

Гэтэл Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар сургууль гэж нэрлэгдэхийн хооронд асар их ялгаа буй.

Түүгээр ч барахгүй “Улаанбаатарын их сургууль” гэсэн нэрээ бусдад алдаж,“Нарантуул”  Олон улсын худалдааны төвийн хажууд байрлах Мүүний шашны суртал болсон Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатар дээд сургуулийнх болсон байна.

Хамгийн хачирхалтай нь Төрийн өмчид байсан, нийслэл хотынхоо нэрээр овоглосон Их сургуулийн нэрийг мөн л тухайн үеийн боловсролын сайдийнхүү “арилжчих”-сан гэх яриа бас байна. Нэрийг нь өөр сургуульд шилжүүлж байгаа талаар яамнаас ч, Улаанбаатар дээд сургуулиас ч албан ёсоор мэдэгдээгүй гэх.Энэ нэрийн асууддаар урьд өмнө ч хэвлэл мэдээллийнхэн олон удаа бичиж, асуудал болгон тавьж байсан. Тэр бүрт Улаанбаатар дээд сургуулийн удирдлагууд нэг бол Улаанбаатарын их сургууль гэсэн хаягаа авчихна, тэгээд л тун удахгүй буцаагаад өлгөчихдөг байв.

Нөгөөтэйгүүр эл асуудлыг дээд сургууль Их сургуулийн статустай болсноор нэрийг нь шилжүүлсэн гэх тайлбар бас бий.

Хамгийн гол нь салбар яамнаас нь хэвийн үйл ажиллагаатай байсан Улаанбаатар их сургуулийг “ямар учраас МУИС-тай нэгтгэв” гэдэг одоо хэр нь асуулт хэвээр байна.

Уул нь Одоогийн Улаанбаатар  сургуулийн түүхийг сөхвөл, Монголын шинжлэх ухааны салбарыг үндэсний шилдэг боловсон хүчнээр хангах, Шинжлэх Ухааны Академийн салбарын залуу халааг бэлтгэх үндсэн зорилготойгоор Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн харьяанд 1992 онд Технологийн дээд сургууль нэртэйгээр анх  байгуулагдаж байв. Хожим Улаанбаатар хотын хамтарсан тушаалаар 1996 онд Улаанбаатарын Их Сургууль болгон өргөжүүлжээ. Ингээд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд уялдан, боловсон хүчин, материаллаг бааз, туршлага, чанарын тодорхой нөөцийг бүрдүүлж, монголын дээд боловсролын салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, орон зайтай сургууль болон бэхжиж чадсан юм. Судалгааны сургууль болох зорилгоо хангаж Химийн технологи-уламжлалт нано технологи, археологи-Хүннүгийн археологийн шинэ нээлт, Монгол судлал зэрэг бодлого болгон хөгжүүлсэн чиглэлээр дотоод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсон 23 жилийн түүхтэй сургууль юм.

Харин өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газрын БШУЯ-ны шийдвэрээр их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд нилээдгүй өөрчлөлт оруулсанчлан,  МУИС-д бүтцийн өөрчлөлт хийж,15 салбар сургуулийг нэгтгэн 5 том сургууль болгохоор болсон.

Гэтэл энэ шийдвэрийн нөлөөгөөр Улаанбаатар сургууль бүр “алга болох” бололтой. Учир нь өмнөх салбарын сайдын буруу шийдвэрийн шууд нөлөөгөөр Улаанбаатарын Их Сургууль нь МУИС-ийн дотоод бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж, газрын хөрснөөс арчигдахдаа тулаад байна.  МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 болон 05 тоот тогтоолоор тус сургуулийг бүхэлд нь задлах, удирдлага, санхүүгийн хувьд шууд зогсоож, салбар нэгжүүдийг тараах шийдвэр гаргасан байна. Ийм зүйл яав ч байж болохгүй. Иймээс тус сургуультай бүхий л амьдралаа холбож, олон мянган мэргэжилтэй боловсон хүчнүүдийг төрүүлсэн багш, мэргэжилтнүүд сургуулиа өвч үлдэхийн төлөө бүхий тэмцэж байна. Энэ талаараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүртэл захидал илгээж, өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.

Тус сургуулийн багш мэргэжилтнүүдМУИС-ийн бүтцэд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа ч Улаанбаатарын Их сургууль нэртэйгээ бие даасан тусдаа сургууль болгон үйл ажиллагааг явуулахыг  хүсч байна.

Б.Цэцэ

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …