Сүүлийн үед Венесуэль улсад зэвсэгт дээрмийн хэрэг их гарах болсон бөгөөд үүний улмаас маш олон энгийн иргэд амиа алдсаар байна.
Хамгийн сүүлд л гэхэд 2004 оны Венесуэль улсын мисс 29 настай, Моника Спир хэмээх эмэгтэй нөхөр, 5 настай охиныхоо хамтаар эх орондоо амарч яваад дээрэмчдийн халдлагад өртөж гэр бүлээрээ амиа алдсан байна.
Мисс бүсгүй гэр бүлийнхээ хамт Мерида хотоос нийслэл Каракас руу явж байх үед зам дээр тээглүүлж тавьсан хурц зүйлд хоёр дугуй нь хагарч, тусламж ирэхийг хүлээж байх зуур гэнэт бүлэг дээрэмчид гарч ирж, тэдэн рүү гал нээжээ. Тэрээр нөхрийнхөө хамт газар дээрээ нас барсан бол охин нь хөлдөө шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн аж.
Моника Спир Венесуэльд өмнө нь зургаан чудаа халдлагад өртөж байсан тул эх орноосоо гарч АНУ-д оршин суудаг болсон байж. Бүсгүй охиныхоо шинэ оныг баяр хөөрөөр дүүрэн байлгахын тулд Венесуэльд ирээд байсан ч харамсалтайгаар амиа алджээ. Хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн хайх ажилд орсон байна.
Сонирхуулахад, 2014 он гарснаас хойш Венесуэльд зэвсэгт дээрэмчдийн халдлагад 70 хүн өртөж, амь насаа алдсан гэнэ.