Ма­рия Шарапова “Сочи”-ийн олимпод сурвалжлагчаар ажиллана

imagesОросын теннисчин 26 настай, Ма­рия Шарапова сар гаруйхны дараа ОХУ-ын аялал жуулчлалын бүс Сочи хотод болох “Сочи 2014” өвлийн олимпод сурвалжлагчаар ажиллах гэнэ.

Тэрээр “NBC” сувгийн сурвалж­лаг­чаар ажиллан, олимпын үйл явцыг газар дээрээс нь хамгийн түргэн шуурхай, оновчтой тайлбарлан хүргэхээр зорьж байгаа бөгөөд багагүй дасгал сургуулилт хийж байгаа аж.

Сонирхуулахад, тэрээр “Форбес” сэтгүүлээс жил бүр шал­­гаруулдаг спортын сал­ба­рын 30 хүртэл нас­ны хам­гийн шилдэг бизнесмэ­нүү­дийн эгнээг 29 сая ам.долларын орлогоороо тэргүүлсэн юм. Онцлог нь Шарапова 2013 онд олсон нийт ниорлогийнхоо ердөө 6 саяыг спортоос, 23 саяыг реклам зар сурталчилгаа, өөрийн чихрийн үйлдвэр, компаниудын нүүр царай болох гэрээнээс олсон байна.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …