Ийм шуугиан дэгдэх нь ээ. Мэдээж хамгийн баян, эрх бүхий эр байж таарна.“Чингис хааны цогцсыг олбол хувилаад өгье” гэж Францын эрдэмтэн Б.Брижит гэх хатагтай хэлсэн удаатай. Тэр нэгэнтээ Монголд ирэхдээ, захиалга авах хүсэлтэйгээ ч хэлсэн. Тэр нь бүтжээ. Энэ талаар эцэст нь өгүүлье. Тэрбээр, Дундад Ази, Оросоос захиалга авдгаа ч нуугаагүй.
Хууль эрхзүй, хөрөнгө мөнгөний асуудал нь амархан шийдэгддэг, мафижсан, цадиггүй улс болохоор тэр биз. Тэдний хувилсан нэг хүүхэд Израйльд байдаг гэх. Францад ингэхийг хуулиар хориглодог тул бушуухан гаргачихжээ.
Тэнд ийм зүйл хийвэл 15-аас дээш жилийн ял авдаг гэнэ. Харин хүн албал арваас доош жил. Харьцуулбал хатуу байгаа биз. Ижил хүйстэн эрээс хувилсан нэгэн охин өдгөө дөрвөн настайг мэдээлжээ. Яваандаа лесби болох эсэх нь тодрох юм байх. Хүн хувилна гэж юу болохыг товч өгүүлье.
Эхлээд мэдээж амьтан хувилсан нь тодорхой. Ихэнх уншигч санаж байгаа биз.“Доли” хонь гэгчийг хүн төрөлхтөн 1996 онд хувилан бүтээж, тэр нь найман хурга гаргасан түүхтэй. Тэрхүү эрдэмтдийн багт дээрх Б.Брижит байжээ. Хониос хүнд шилжсэн нь мэдээж. Хүн хэд хэдийг хувилсан нь одоо тодорхой болов. ДЭМБ, түүний гишүүн орнуудын дийлэнх үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм. Ёсзүйгүй гэдгээр халхавч хийдэг ч, үнэндээ айж буй хэрэг. Напальон, Хитлер нарыг олон дахин хувилчихвал дэлхий яах юм бэ гэсэн асуулт гардаг л даа. Гэхдээ орчин үеийн анагаах ухаан үүнийг үгүйсгэдэг билээ.
Хувилсан хүн бол тэр нөхөр биш, түүний бие бүтцийн ихэр гэдэг юм. Оргүй хоосноос шахуу… үргэлжлэийг энд дарж үзнэ үү!