Америкын тэргүүн хатагтайг “ижил хүйстэн” уурлуулжээ

АНУ-ын тэргүүн ха­таг­­­­тай Мишель Обама Ардчилсан намын буяны үйл ажиллагаанд үг хэлэх үеэр ЛГБТ-ийн идэвхтэн бүсгүй түүн рүү хандан чанга хашхирч, яриаг нь тасалжээ. Энэ талаар “The Huffington Post” сонин мэдээлэв.

Өдгөө 56 настай идэвхтэн Эллен Штурц гомосексуал хүмүүст тэгш эрх олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэвлэхийг шаардаж орилжээ. Энэ үед Мишель Обама ярьж буй зүйлээ зогсоож, түүн рүү дөхөж очин “Эсвэл та намайг гүйцэд сонс. Эсвэл микрофон аваад өөрөө ярь. Энэ удаа би заалыг орхилоо. Энэ бол таны сонголт байсан шүү” гэжээ. Үүний дараа Эллен Штурцыг хамгаалалтынхан заалнаас авч гарчээ.

Тэрбээр уг нь Мишель Обамагийн яриаг таслахыг хүсээгүй, зөвхөн гейчүүдийг хөдөлмөр эрхлэхэд ялга­варлан гадуурхдаг тухай асуудалд Ардчилсан намын гишүүдийн анхаарлыг татах зорилготой байсан гэнэ.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …