Кени Уэст, Ким Кардашиан нар бал сараа сансарт өнгөрүүлэхээр төлөвлөжээ

kimye-space-1Алдарт Версалын ордонд хуримлахаар төлөвлөөд буй Ким Кардашиан болон Кени Уэст нар бал сараа сансарт өнгөрүүлэх гэнэ.
Хуримын товоо ч зарлаагүй байгаа сенсацилаг хосууд бусад алдартнуудын адил хаа нэгэн аралд бус задгай сансарт бүр хөлөг онгоцонд бал сараа өнгөрүүлэх болжээ. Хосуудын эл өвөрмөц шийдвэрийг Кени Уэст гаргасан бөгөөд тэр байнга л сансарт нисч үзэхийг хүсдэг байсан гэнэ.
Тиймээс л амьдралдаа тохиох мартагдашгүй мөчөө сансарт үдэхийг хүсчээ. Гэвч тэдний эл хүсэл биелэх магадлал тун бага байгаа аж. Учир нь сансарын аялал жуулчлал явагдна гэж яригдсаар удаж байгаа ч эл аялал ирэх жилээс нааш явагдах боломжгүй гэнэ. Мөн сансарт нисэхийн тулд дор хаяж гурван сар хичээллэх хэрэгтэй байдаг тул хэн нэгэн шууд хүсмэгцээ л сансарт нисэх ямар ч боломжгүй ажээ.
Тиймээс хөөрхөн Норт охины эцэг, эх хуримаа ирэх жил хийх эсвэл бал сараа сансарт өнгөрүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзах хэрэгтэй болж байгаа юм.
index

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …