Жастин Биберийн гэрээс мансууруулах бодис олджээ

Селена Гомезтой эргэн нийлж шуугиан тариад буй залуу од Жастин Биберийн Лос-Анжелес хотын Калабасас дахь гэрээс өчигдөр цагдаагийнхан мансууруулах бодис олжээ.

bieber-mansion-2.png

Гэвч эл мансууруулах бодистой Бибер ямар ч холбоогүй бөгөөд түүний дотны найз рэппэр Лил Затай холбоотой гэнэ. Учир нь цагдаа нар нэгжлэг хийх тухайн үед Лил За дуучны гэрт мансууруулах бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан байна. Тиймээс цагдаагийнхан Биберийн гэрт сүүлийн хэдэн сарын турш амьдарч буй түүнийг баривчлан авч явжээ. Лил За ямар төрлийн мансууруулагч хэрэглэж байснаасаа шалтгаалан 1-3 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.

Bd9oMpgCEAAv9zj

Лос Анжелесийн цагдаагийнхан дуучин залуугийн гэрийг нэгжих болсон гол шалтгаан нь Лил За, Жастин Биберийн  хөршүүд  рүү өндөг шидэж, танхайрсанаас болсон гэнэ. Түүний эл танхайрлыг харсаар байсан хөршүүд нь цагдаад мэдэгдсэний улмаас ийн баригдсан ажээ.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …