Билл Гейтс нано бэлгэвч бүтээхэд зориулж 100 мянган доллар хандивлана

25-bill-gates-and-condoms-600 лого  Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс нано хэсгээс бүрдсэн бэлгэвч боловсруулах эрдэмтдийн төслийг санхүүжүүлэхэд 100 мянган ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. “Мелинда ба Билл Гейтсийн сан”-гаас энэхүү мөнгийг Бостоны анагаахын их сургуулийн радиологийн сургуулийн хэлтэс, Бостоны анагаахын төвд шилжүүлэх юм байна.

Судлаачдын хэлснээр хүн төрөлхтөн бэлгэвчийг 400 орчим жилийн турш хэрэглэж байгаа бөгөөд өдгөө бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх хамгийн найдвартай хэрэгсэл хэмээн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгджээ. Бэлгэвч нь сексийн үеэр авах таашаалыг бага зэрэг бууруулдаг тул эрдэмтэд энэ асуудлыг нано хэсгийн тусламжтайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Бэлгэвчний сайжруулсан технологи нь хөгжиж буй орнуудад ХДХВ-ын тархалтыг багасгахад тустай юм. Өдгөө дэлхий дээр 33 сая хүн энэ өвчнөөр өвчилж, 30 гаруй сая хүн амиа алджээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …