“МАК”-ийн Н.Нямтайшир Монголд хамгийн өндөр 41 давхар барилгыг бариулж эхэлжээ. Уг барилга нь дэлхийд алдартай “Hyatt” зочид буудлын Монгол дахь салбар нь болох бөгөөд төв талбайн ойролцоо сүндэрлэх гэнэ. Зочид буудал 2014 онд багтан ашиглалтан орох бөгөөд нийт 259 өрөөтэй, Sky-bar, хоёр ресторан, 23166 кв/м талбай бүхий хурал уулзалт, бусад арга хэмжээнд зориулагдсан танхимууд байх гэнэ.
Мөн Горхи Тэрэлжийн цогцолбор дахь Мэлхий хадны дэргэд “Hyatt Regency Ulaanbaatar Turtle Rock” нэртэй амралтын газрыг байгуулах ба 2015 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.
Дашрамд дурьдадах, Монгол улсын үндсэн хуулинд 25 давхараас дээш барилга барихыг хориглосон байдаг аж. Гэтэл Н.Нямтайшир эрхэм хуулинд заагдаагүй шинэ ангилалын барилгыг хэрхэн яаж барих зөвшөөрөл авсан нь сонирхолтой юм.