Жастин Бибер халдлагад өртжээ

Justin-Bieber-photos-songs-list Попын ханхүү Жастин Биберийг Дели хотод тоглолтоо хийж байх үед нь нэгэн этгээд халдсан байна.

Түүнийг тайзан дээр дуугаа дуулж байх үед нь цагаан хувцастай нэг залуу гарч ирэн дайрч эхэлсэн байна. Аз болж Биберийн бие гэмтээгүй бөгөөд хамгаалагчид нь тайзан дээр цаг алдалгүй гарч ирж, гэмт этгээдийг барьж авсан гэнэ.

Чухам юуны учир Бибер рүү халдах гэснийг одоогоор хэн ч тайлбарлаагүй байна. Магадгүй залуу дуучин тоглолт эхлэх цагаас 2 цагийн дараа хоцорч ирсэн нь үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн байж болох ажээ.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …