Өмнөд Солонгосын пастор хаягдсан хүүхдүүдийн амийг аварчээ

285kpulapqgog5749qq306pm81

Өмнөд Солонгосын пастор И Жун Нак өөрийн ажилладаг сүмийнхээ гадна “Бэйби Бокс нээсэн байна. Энэ хайрцагт хүүхдээ үнэхээр асран халамжлах боломжгүй эцэг эхчүүд хүүхдээ орхидог гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд тус хайрцагт төрөөд удаагүй хоёр ихэр хүүхэд үлдээсэн байжээ. Пастор И Жун Нак хэлэхдээ “Манай хүүхдүүдийн нэгнийх нь ээж маш хүнд байдалд орсон байсан. Тэр өөрөө болон хүүхэддээ хор уулгаж үхэхээр шийдсэн талаар би дараа нь сонссон. Бас хүүхэдтэйгээ хамт гурван давхараас үсрэхийг завдсан гэсэн. Азаар тэр өөрийн болон хүүхдийн амь насанд аюул учруулалгүй хүүхдээ манайд өгсөн” гэжээ.

1qt9gi7a6uj206b482or0ki6nb

Энд хүүхдээ орхисон эхчүүд ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд байдаг гэнэ. Зарим эхчүүд төрөөд хэдхэн цаг болсон хүүхдээ хүйг нь ч таслаагүй тэр чигээр нь энд орхин явдаг гэнэ. Тус хайрцагт үлдээсэн 20 орчим хүүхдийн ихэнх нь цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад шалгалт, шинжилгээ хийлгэсний дараа хүүхдийн асрамжийн газарт очсон байна. Энд ирсэн таван хүүхэд бүрийн нэг нь оюуны хомсдолтой буюу хөгжлийн бэрхшээлтэй байсан гэнэ. Бусдаас өндөр асаргаа халамж шаарддаг эдгээр хүүхдүүдийг пастор И Жун Нак өөр дээрээ авчээ. Солонгосын нийгэмд насанд хүрээгүй буюу хүнтэй албан ёсоор гэрлээгүй эмэгтэйчүүд хүүхэд гаргавал маш хүнд байдалд ордог бөгөөд зарим нь тэдэнтэй гэмт хэрэгтэнтэй ижил харьцдаг гэнэ.

3h7dsastp6ro5abg5djlvgeorp

А.Өлзий

Эх сурвалж :Eagle.mn

index

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …