Кейт Уинслет: Би бүсэлхийгээ хэмжиж хайран цагаа үрэхийг хүсдэггүй

kejt_uinslet_0a9cf66aлогоИх Британийн нэрт жүжигчин Кейт Уинслет хувийн амьдрал, хайр дурлал, уран бүтээлийнхээ талаар ярилцлага өгчээ. Гурав дахь гэрлэлтээсээ хоёр сарын өмнө хүүтэй болсон жүжигчин бүсгүйд гэр бүлийн дотно харилцаа хамгаас чухал гэнэ. Кейт Уинслет 2012 оны арванхоёрдугаар сард тэрбумтан Нэд Рокнроллтой гэрлэжээ. Оскарын шагналт жүжигчин бүсгүйг бид “Титаник” киноны гол дүрээр сайн мэдэх билээ.

-Та хэдийгээр өмнөх хоёр нөхрөөсөө салсан ч гэ­сэн хайр дурлалд итгэсэн хэ­­вээ­­рээ юу. Дахиад нөхөрт гарлаа…

-Хайр дурлал байсан, хойшид ч байна. Гэрлэлт гэ­дэг чинь огт өөр үзэл бо­дол­­той хоёр хүний хол­боо. Хүмүүс гэрлэхдээ на­сан туршдаа хамт байхыг сэт­гэл зүрхнээсээ хүсдэг ч зарим­­даа бүтдэггүй шүү дээ. Би хүүхэд байхаасаа л гэр бүлийнхэн бүгдээрээ хамт байдаг гэсэн төсөөлөлтэй байсан л даа. Аав, ээж хоёр минь 40 гаруй жил хамтдаа амьдарч байгаа. Гурван удаа гэрлэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй, харин хувь заяа минь ийм байсан юм болов уу. Гэхдээ би их азтай шүү. Одоо амьдралынхаа нэг шинэ хуудсыг нээж чадсан.

-Та яагаад бага хүүдээ Беар /Баавгай/ гэсэн нэр өгсөн юм бэ. Хүүгээ аавынх нь овгоор овоглох уу?

-За үгүй дээ, хүүгээ Рокнролл гэж овоглохгүй саруул ухаантайгаа байна. /Инээв/ Том хоёр хүүхдээ  аавынх нь болон өөрийнхөө хоёулангийнх нь овгоор овоглосон. Хүүхдүүд минь миний сайхан овгоор овог­лоод бахархаж яваасай гэж хүсдэг. Одоогоор дүү нар маань хүүхэдгүй байгаа бо­лохоор би овгоо хойч үедээ үлдээхээр шийдсэн юм.

-Та урьд нь Холливудын гоо үзэсгэлэнгийн хэм хэм­жээг тоохгүй гэдгээ хэлдэг байсан. Махлаг бие галби­раараа бахархсан хэвээрээ юү?

-Бахархана гэж хэлэх нь хаашаа юм. Би бүсэлхийгээ хэмжиж хайран цагаа үрэ­хийг хүсдэггүй. Энэ чинь инээдтэй биз дээ. Хүн ганц удаа богинохон амьдралаар амьдардаг. Хийж амжуулах өчнөөн зүйл байгаа. Бид хичнээн хичээгээд ч цаг хугацаа хүний гадаад төрхөнд ул мөрөө үлдээдэг шүү дээ. Тийм болохоор би хүүхдүүдээ амьдралдаа сэтгэл хангалуун байж, аль болохоор сэтгэл өөдрөг амьдрахыг сургахыг хичээдгээс биш гэдэсний дасгал хийх гэж санаа зовдоггүй.

-Тэгэхээр та ихэнх жү­­­­­жигчид төрснийхөө да­­раа дасгал хийж, түр­гэн хуга­­цаанд турдаг шиг бэлт­гэ­лийн заал руу явах­гүй юу?

-Тийм ээ, би нэг зүйлийг ойлгодоггүй. Тэд яаж ийм их завтай байдаг байна. Бүс­гүйчүүд төрснийхөө да­раа харилцан адилгүйгээр турж, төрөхөөс өмнөх галбиртаа ордог. Миний нэг найз хүү­хэн төрөөд гурван долоо хо­но­­гийн дараа “өргөст хэмх” шиг болдог. Би бол угаасаа туранхай биш бо­ло­хоор удаан хугацааны дараа л жаа­хан турдаг юм.

-Таны ээж, аав, дүү нар бүгд жүжигчний мэр­­гэ­­жилтэй. Харин та гэрийнх­нээ­сээ ганцаараа кино ур­­­лагт гялалзсан амжилт гар­гаж чадлаа…

-Хөдөөгийн театрын жү­жигчид алдар нэртэй болох боломжгүй байдаг. Гэхдээ манай гэрийн ширээн дээр үргэлж идэх юм байдаг байлаа. Намайг 10 настайд аав минь золгүй тохиолдлоор хөлгүй болох шахсан юм. Хөл нь гэмтэлтэй учраас жүжигчнээр ажиллаж ча­­дахгүй болсондоо аав их гутарч билээ. Тэгээд нэг хэсэг тосгоны шууданчаар ажилласан.

Бид жижигхэн байшинд ядуу амьдардаг байсан ч үргэлж бие биеэ гэх сэт­гэлтэй байж сурсан. Одоо ч үргэлж холбоотой бай­даг. Би 11 настайгаасаа зар сурталчилгаанд тоглож, мөн­гө олж эхэлсэн. 16 настайдаа сургуулиа хаяад амьдралын төлөө зүтгэсэн. Азаар би амьдралд хөлөө олж чадсан. Жүжигчний мэргэжлээрээ бахархдаг. Заримдаа зураг авалтын үеэр ядраад аяга цай ууж, үгийн сүлжээ бөг­лөж суухдаа “Ашгүй на­­дад нэг цаг хагас амрах хуга­цаа байна” гэж бодох үе бий. Хоёр эмэгтэй дүү маань ээж, аавын мэргэжлийг өвлөж, театрын жүжигчин болсон.

-Та ажлынхаа төлөө ямар нэгэн зүйлээ золиослох үе байдаг уу?

-Хүүхдүүдээ л лав биш. Тэд­­нийг жаахан бай­хад да­раалаад кинонд тог­ло­­­дог­гүй байсан. Завсарлагаа­тай­гаар ажилладаг. Гэхдээ ажилгүй сууж бол чадахгүй л дээ. Өөрийгөө гоо сайханд суугаад, дэлгүүр хэсээд явж байгаагаар төсөөлөхгүй бай­­на. Би иймэрхүү зүйлд дур­гүй. Энэ чинь ямар ч бодит амьдрал биш шүү дээ. Хүүхдүүддээ цаг гаргах хэрэг­­тэй учраас театрт тог­­лож байгаагүй. Хэн нэ­гэн гадны хүн тэднийг бүүвэй­лээд унтуулна гэж үү. Надад хэдий тийм боломж байгаа ч гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч зэрэг хүн ер нь авдаг­гүй. Хүүхдүүдээ ч тэгж сурга­мааргүй байна.

-“Labor Day” киноны найруулагч таныг кино­ныхоо гол дүрд тоглуулахын тулд бүтэн жил хүлээсэн гэсэн. Энэ дүр нь сэтгэлийн хүнд дарамтанд орсон ганц бие ээж байсан нь танд хэцүү байсан уу?

-Эелдэг найруулагч Жей­сон Райтманыг хүлээлгэ­сэн­дээ одоо хүртэл ичдэг. /Инээв/ Тэр надад кино зохиолоо явуулах үед ми­ний амьдрал их ээдрээтэй байсан юм. Жейсон Райтман хэлэхдээ киноны гол дүрд надаас өөр жүжигчнийг олж харахгүй байна гээд хэзээ тоглож болохыг асуусан. Би “Надад нэг жилийн хугацаа өгөөч” гэсэн л дээ. Дүрийн зан чанар надад таалагдсан.

-Та амьдрал дээр ганц бие ээж байсан шүү дээ. Хэ­­­цүү үе тохиолдож байв уу?

-Ганцаараа хүүхдүүдээ өсгөнө гэдэг маш хэцүү. Хам­гийн гол нь нийгэм ганц бие ээжүүдэд их шүүмжлэлтэй ханддаг. Тэд жирийн эмэгтэй байна уу, мөнгөтэй, алдар нэртэй байна уу ялгаагүй. Өөрөө ийм бүсгүйчүүдийн нэг байсны хувьд бүхий л зүйл дээр хүмүүс хэрхэн ханддагийг мэдэрсэн. Аж­лаа хийгээд, хүүхдээ хү­мүү­жүүлээд явж байгаа ээжүү­дийг би их хүндэлдэг. Тэд бол жинхэнэ баатрууд.

-Хүүхдүүдийнх нь сэтгэл зүйд таны алдар нэр, мөнгө ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлнэ гэж та боддог уу? 

-Би хүүхдүүдийнхээ хүс­сэн бүхнийг биелүүл­дэггүй. Тэд дэлхийгээр аялж зугаалах юм уу юу хүссэнээ авна гэж бодохыг зөвшөөрөхгүй. Урьд би тэднийг эвдрэх вий гэж их айдаг байсан. Ха­рин одоо хүүхдүүдийн зан араншинг эвдэхгүй бол тэд эвдрэхгүй гэдгийг ойлгосон. Энэ нь эцэг, эхээс ялангуяа ээжүүдээс их шалтгаалдаг. Нэг тохиолдол ярья.  2011 оны зун бид Англид ирээд би нэг жижигхэн хөөрхөн байшин түрээслэсэн. Зай муутай байшин байсан. Зун дуусахад хүүхдүүд маань юу гэж хэлсэн гээч. Тэд “Ээж ээ, бид Америк руу буцахгүй байж болох уу” гэсэн. Тэр зун хүүхдүүд маань их жар­галтай байж билээ. АНУ-д бол бид том байшин, олон өрөөтэй орон сууцанд амь­дарч байсан.

-Та одоо Англид бүр­мөсөн буцаж ирсэн үү?

-Тийм ээ. Үнэнийг хэ­­лэ­­­хэд өмнө нь надад эх орноо орхисон мэдрэмж төрж байгаагүй ээ. Нээрээ би бороо ороход дуртай боло­хоор Английн бороотой, ма­нан будантай өдрүүдийг санадаг байсан юм байна. Харин хүүхдүүд маань Нью-Йоркийг санаж байгаа. Бид сүүлийн хэдэн жил Нью-Йоркт амьдарсан.

-Хэрвээ таныг нөхөр, хүүхдүүдийнхээ хамт чи­­мээгүй буйдхан газар тай­ван амьдарч, нөхрийнхөө Рокн­ролл овгийг Смит гэж солих санал тавибал та хүлээж авах уу?

-Үгүй ээ, би бүх зүйл хэтэрхий энгийн байхад дургүй. Амьдралынхаа бүх өдрийг жирийн өдөр шиг байлгамааргүй байна. Хорвоо төгс бус байдаг шиг хүмүүс ч гэсэн хоорондоо огт өөр шүү дээ. Хэрвээ ийм байгаагүй бол амьдрахад хичнээн их уйтгартай байх байсан бол.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …