Хүйтэн бүсийн дэд бүтцийг Японы туршлагаар шийднэ

index“Өвсний үндэс” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хүйтэн бүсийн нутгийн дэд бүтцийг барьж байгуулах технологийг сайжруулах төсөл”-ийн талаарх сургалт семинар амжилттай боллоо. Асахикава хотын зам барилгын технологи, ногоон байгууламж ба цэцэрлэгт хүрээлэн байгуулсан жишээ, Японы барилгын зөвшөөрлийн тогтолцооны тухай ярилцсан юм. Асахикава хот нь Японы хамгийн хүйтэн уур амьсгалтай хот бөгөөд 350 мянган хүн амтай.  Гол горхи ихтэй тус хотод 700 гаруй гүүр байх бөгөөд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжид онцгой анхаарал хандуулдаг юм байна. Япон улсад анх 1873 онд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан түүхтэй. Дуу чимээ намдаах, экологийн тэнцвэрт байдлыг хангах, агаарын бохирдлоос сэргийлэхээс гадна цэцэрлэгт хүрээлэн нь байгалийн гамшгийн үед орогнох аюулгүй бүс болдог байна.

Одоогийн байдлаар Асахикава хотод нийт 372 цэцэрлэгт хүрээлэн байдаг бөгөөд нэг хүнд оногдох талбай нь 20.1 метр квадрат болно. Авто замын төлөвлөлт, зам барилгын ажлын стандартыг хүйтэн бүсэд зориулан боловсруулсан байдаг. Хур тунадас ихтэй энэ хотод борооны ус зайлуулах шугам нь өвлийн цагт цас зайлуулах үүргийг гүйцэтгэнэ. Тодруулбал, ус зайлуулах шугамын тагийг сөхөж цас цэвэрлэн зайлуулдаг байна. Тус хотын төв хэсэгт явган хүнд зориулсан өргөн чөлөө байрлах бөгөөд өвлийн цагт цас их ордгоос үүдэлтэй хальтиргаа гулгааг замын халаалтын системээр цас мөс хайлуулж шийддэг. Энэхүү сургалтад нийслэлийн холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд хамрагдаж, тэдний сонирхсон асуултад Япончууд дэлгэрэнгүй хариулт өглөө гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …