Нана Монголд ирлээ

Дэлхийн алдарт дуучин Нана Монголд ирлээ. Тэрбээр өнөөдөр өглөө 07.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан юм. Тэрбээр Монголд анх удаа Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар ирж багйаа бөгөөд ирэх сарын 1-нд “Remember the Time” тоглолтоо роо монголчуудтай уулзах юм.

Тэрбээр өнөөдөр 11:30 минутаас “Bluesky tower”-ын  гуравдугаар давхарт хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байгаа юм. Түүний Монголд хийх гэж буй тоглолт нь Монгол-Австрийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Эко клуб”-ийн “Мазаалайтай алхаж байна…” төслийн хүрээнд хийж буй анхны ажил бөгөөд Нана тоглолтын орлогоноосоо тодорхой хувийг мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хандивлах юм.

Ирэх сарын 1-нд 19.00 цагаас UB паласын концертын их танхимд болох тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 60-120 мянган төгрөгний үнэтэй бөгөөд одоогоор зөвхөн “UB Palace” болон “Бишрэлт” их дэлгүүрийн билетийн касс, мөн 1199 үнэгүй хүргэлтээр захиалж авах боломжтой юм байна.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …