Хоёр дахь Жастин Бибер буюу Остен Махоне

images Өсвөр насны охид, хөвгүүдийг хуйлруулсан дахин нэг Жастин Бибер гарч иржээ. Остен Картер Махоне хэмээх 17 настай энэ хөвгүүн нь мөн л Youtube сайтад өөрийн дуулсан коверуудыг тавьж од болох гараагаа эхлүүлсэн байна.

Тэрээр 2011 оноос эхлэн дуучин Адэлэ, Жастин, One Direction хамтлагуудын дууг дуулж эхэлсэн бөгөөд Биберийн “Mistletoe” дууг дуулсан нь томоохон амжилт авчирчээ. Улмаар түүнтэй 2012 онд Холливүдын “Universal Republic Records” гэрээ байгуулж “11:11”, “Say Somethin” хэмээх синглүүдийг нь гаргаж жинхэнэ од болгож эхэлжээ.

download (1)Ганцхан жилийн дотор маш амжилтай од болсон Остен Махонег хоёр дахь Жастин Бибер, бүр түүний хуулбар эсвэл Жастины орон зайг эзэгнэгч ч хэмээн нэрийдэх болсон байна. Түүнийг одоогоор фэйсбүүк, твиттер хуудаст 2,7 сая, инстаграмд 1.5 сая хүн дагадаг аж.http://www.ugluu.mn/7054.html

Т.Анир Ugluu.mn


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …