Хүүхдэд үзүүлмээргүй хүүхэлдэйн кино

222222 Үзэж харсан хүүхэлдэйн баатруудаа дуурайдаг тохиолдлуудаас хүн аалзыг дуурайж цонхныхоо тагтанд дүүжлэгдсэн хүүгийн жишээг л бид мэднэ. Гэвч өөр ямар жаал хүүхэлдэйн кинон дээрээсээ харсан өндрөөс шидэх, үсрэх, индүүдэх, усанд живүүлэх, машинд дайруулчихаад л босоод явахыг дуурайж эндсэнийг мэдэлгүй өнгөрсөн бол. Ер нь Олон нийтэд л ил болоогүй болохоос энэ мэт явдлууд хаа саагүй гардаг бололтой. Хүүхдэд зориулсан телевизийн хөтөлбөр, нэвтрүүлгүүдийн нөлөөллийн тухай судалгааг Их Британийн Эрүүл мэндийн яамнаас явуулахад “Хүүхэлдэйн киноны баатрууд хүүхдийн ертөнцийг үзэх үзэлд хамгийн их нөлөөлдөг” гэх дүгнэлт гарсан бөгөөд “хүүхдийн баатруудыг дуурайж хүүхэд төлөвшдөг учраас кино бүтээгчид ухаалаг, гэгээлэг зүйлийг сэдэх хэрэгтэй” хэмээн судалгааны багийнхан зөвлөсөн аж.2222

Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохуйц хүүхэлдэйн киног хориглодог бөгөөд өнөөдөр Монгол хүүхдүүдийн хамгийн их үздэг “Маша баавгай”-г л гэхэд хэд хэдэн улсад хориглосон байна. Өнгөрөгч жил гэхэд Украйны үндэсний шинжээчдийн комиссын шийдвэрээр “Спонж Боб”, “Маша баавгай хоёр”, “Покемон”, “Симпсоныхон” зэрэг хэд хэдэн хүүхэлдэйн киног нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байгаа хэмээн дэлгэцээр гаргахыг хоригложээ. Шинжээчдийн дүгнэлтээр эдгээр кинонд буруу суртал ухуулга шингэсэн, гэр бүлийн амьдралыг сарниулахад нөлөөлөх зүйл ихээр гардаг гэсэн байна.

222

Гадны соёл, суртал орж ирэх нэгэн үр ашигтай замыг хүүхэлдэйн кино гэдэг бөгөөд нэгэн үе хүүхэлдэйн киногоор дамжуулан шашин сурталчилж чамгүй амжилтанд хүрсэн жишээ ч бий. Японд хүүхдийн хүмүүжлийн зэвсгийг хүүхэлдэйн кино болгон авсан бөгөөд ээж аавынх нь хэлсэн үгнээс ч дутахааргүй нөлөө үзүүлдгийг хүлээн зөвшөөрчээ.

Монголчуудын хувьд үндэсний хүүхэлдэйн киноны баатар, дүр гэх зүйл байхгүй, үзүүлээд байх хүүхэлдэйн киноны сан ч дутмаг байгаа тул гадны контентоор л хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангахыг хичээж байна. Гэвч өнөөдөр Монгол хүүхдүүдийн үзэж буй орчуулгын кинонуудын агуулга нь сурган хүмүүжүүлэх битгий хэл эсрэгээр нь уруу татахаар ч зүйлстэй аж. Ихэнх хүүхэлдэйн киноны хөгжөөн баясгах хэсэг нь осол аваар, хүчирхийлэл, хорлол. Эцсийн зорилго эсрэг талыг устгах.
00
Телевизээс гадна интернэтээр үзэж болох хүүхдийн кинонд шүүлтүүр байхгүй. Интернэтэд томчуудад зориулсан хүүхэлдэйн кино нь багачуудад зориулагдсан хүүхэлдэйн кинотойгоо холилдоод л байж байна. Нүдийг нь ухаж, алж тамлаж, тамхи татаж, архи уун найгаж, бүр нүцгэлж шалдалж буй хүүхэлдэйн кинонууд ч байна. Гэтэл олон аав ээжүүд хүүхдээ саатуулахын тулд юу руу ч дамжаад орчих боломжтой видео санд даатгаад орхичих нь түгээмэл.  Охид хөвгүүдийн адил зодоон тулаантай зүйл үзээд байхгүй ч өнөөх гүнж нарын тухай кино нь ч нэг их дээрдээд байх зүйлгүй. Дундад зууны үлгэрүүдээр хийгдсэн хүүхэлдэйн кинонд эмэгтэй хүн нь зөвхөн сайхан, мундаг хүнтэй л суух зорилготой, ханхүүтэйгээ суухын тулд бэрхшээлийг давна, ингээд л гүйцээ.

3232

Бид иймэрхүү голдуу л хүүхэлдэйн киног хүүхдүүддээ үзүүлж байна. Итгэхгүй бол хамтдаа суугаад үзээрэй. Дараа нь үзсэн киноноос юуг ойлгож сурч авахаар байна гээд бодоорой.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …