“Народный артист” тэмцээнд түрүүлж монгол хүний авьяас билгийг бүх Оросод харуулсан Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүүтэй ярилцлаа. Тэрбээр удахгүй үзэгчдэд хүрэх “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрийг бүтээхээр болжээ. Зорилго, хүсэл мөрөөдлөө бидэнтэй харамгүй хуваалцсан түүнтэй ярилцахад таатай байлаа.
Өмнө нь киноны гол дүр бүтээж байсан Амархүү удахгүй мюзиклд авьяасаа сорихоор болжээ.
Таныг урлагийн олон салбарт хүчээ үзэж байгааг харах сайхан байна?
-Баярлалаа. Би гуравдугаар сарын 7-9-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох “Анхны үнсэлт” мюзик лын гол дүрийг бүтээх гээд бэлт гэл ажлаа хангаж байна. Мөн “Продюссерский центр Амархүү А,М,В “ гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь хүүхэд залуучуудад өөрийнхөө Оросод мэдэж сурсан туршлагаасаа хуваалцаж тэдэнд дуулах урлагийн болон хөгжмийн хичээл заах төсөл юм. Ерөнхийдөө гуравдугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаа эхлэх гээд бэлтгэлээ хангаж байна.
-Мэдээж мэргэжлийн багш нарынхаа сургасныг ч хүүхэд залууст заах байх?
-Би ОХУ-ын Улаан-Үд хотын дунд сургууль, Дорнод Сибирийн урлагийн дээд сургуулийн дуу- лаачийн ангид мэргэжил эзэмшсэн. Харамсалтай нь, намайг сурч байх үед эстрад дууны анги байгаагүй, дан дуурийн анги байдаг байлаа. 1996 онд Гагановын нэрэмжит урла- гийн сургуулийг Гаганов багшийн удирдлага дор 2006 онд хичээллэж, тэр ондоо багтаж “Народный артист” тэмцээнд оролцсон нь миний хувьд их туршлага болсон. Мөн энэ чиглэлээрээ дараа жилээс дахин сурах сонирхолтой байгаа. Мэдлэг , боловсролоо дээшлүүлж, өөрийгөө боловсруулах хэрэгтэй байх. Зүгээр нэг дипломтой болохын тулд сурах бус илүү ихийг мэдэж Монголынхоо төлөө илүү ихийг хийж, залуучуудаа сайн сайхан зүйлд уриалан дуудах их хүсэл эрмэлзэлтэй байна.
-Оросод амьдарч байгаад 2006 онд Монголд ирсэн. Тэр үед уран бүтээл, ажлын гараагаа хаанаас эхэлье гэж бодож байсан бэ?
-2006 онд ирэхэд эхэндээ ор- чин солигдоод бага зэрэг хүнд- рэлтэй зүйлүүд гарч байсныг нуух- гүй. Миний амьдрал тийм дар дан, шулуун байгаагүй л дээ. Би өгсч, уруудаж бусдын адил амь дарч, ажилласан. Маш завгүй ажил- ласнаас болоод 20 гаруй настай мөртлөө яг 40, 50 хүрсэн хүн шиг ядар гаанд орж байлаа. Харин Мон голд ирэхэд жолооч нар нь бү дүүлэг санагдсан. Бие биенээ хүндлээд урдуураа гаргачих хэдхэн секундийн хугацаа байхад нэг нэгнээ хараагаад л тааламжгүй харьцах нь үнэхээр таалагдаагүй.
–Хүний амьдрал л юм чинь бухимдмаар зүйл олон тохиолдож байсан байх. Мөн инээдтэй хөгжилтэй зүйл ч тохиолдож байсан болов уу?
-2006 онд “Народный артист” тэмцээний үеэр нэг хөгжилтэй зүйл болж байсан юм. Тэмцээний үеэр Майкл Жексоны бүжгийн мал гайгаа шид дэг хөдөлгөөний хэсэгт миний шидсэн малгай шүүгч Геннади Хазановын нүүрийг оночихсон. Тэр үед би Хазановыг уурлах байх гэж бодож байсан ч уурлаагүй. Харин маш эвтэйхнээр эвгүй байдлаас биеэ авч гарсан төдийгүй намайг дэмжиж , урмын үг хайрласан нь магадгүй тэмцээний ялагч болоход нөлөөлсөн болов уу гэж боддог. … цааш нь