С.Баяр, Сү.Батболд нарыг намын хорооны гишүүнээс хаслаа

7lov2256ovukprlf1oottuj30pАрдын намын дотоод зөрчил савнаасаа халиад эхлэв бололтой. Сүүлийн хэд хоногт Нийслэлийн намын хорооны даргын суудлын төлөөх тэмцэл ил, далд үргэлжилж байгаа. Д.Сумъяабазар, Ц.Сандуй нарын хооронд болж буй энэ өрсөлдөөнд хэн ялах вэ гэдэг МАН-ын дотоодод нэн чухал асуудал болоод байна гэсэн дүгнэлтийг зарим хүн хийж байна.  Учир нь нийслэлийн дүүрэг, хороодын Намын хорооны хурлууд уржигдраас эхэлсэн байна. Уржигдар эхэлсэн хороодын Нмын хорооны хурлууд хуйварлдааны байадлтай боллоо гэсэн гомдол, саналд Тусгаар тогтнолын ордон дарагдаад байгаа гэнэ.

Тэгвэл өчигдөр дүүргүүдийн Намын хорооны хурлууд бүр ч халуухан болж өнгөрчээ. Баянгол дүүргийн Намын хорооныхон хоорондоо зодолдож, нармайгаа нээлцэх шахсан гэх мэдээлэл байна. Мөн Сүхбаатар дүүргийн Намын хорооны хурал хэрүүлтэй уруултай болж, эцэст нь тэнд харьяалагддаг байсан Ерөнхий сайд МАН-ын дарга асан С.Баяр, Сү.Батболд нарыг намын хорооны гишүүнээс хассанаар өндөрлөжээ.

Дүүргийн Намын хороо нь 76 гишүүнтэй байна хэмээн МАН-ын дүрэмд байдаг аж. Тэндээс 10 гаруй хүн Нийслэлийн намын хорооны Бага хурлын гишүүн болж, өөрөөр хэлбэл Д.Сумъяабазар, Ц.Санду хоёрын аль нэгийг даргаар сонгох эрхтэй болдог юм байна. С.Баяр, Сү.Батболд нарыг намын хорооны гишүүнээс зайлуулсан нь өнгөц харахад Нийслэлийн намын хорооны дарга хэн болох вэ гэсэн ил сөргөлдөөний нэг хэсэг мэт боловч ачир дээрээ өөр зорилготой болохыг учир мэдэх хүмүүс, улс төрийн ажиглагчид хэлж бана. Тодруулбал, цагтаа энэ намын жолоож ээлж дараалан атгаж явсан хоёр эрхмийг хамтад нь Дүүргийн намын хорооны хурлын гишүүнээс хассан нь МАН-аас хөөсөнтэй агаар нэг гэнэ. Энэ нь МАН-ын өнөөгийн удирдлагууд хийгээд өмнөх дарга нарын хооронд үүсээд байсан ан цав нь нэгэнт хагарал болж хувирсны илрэл гэцгээж байна.

МАН-ын XVIII Их хурлаас хойш “Харгарлаа, бутарлаа…” хэмээн ил далд яригдсаар ирсэн шинэ, хуучин дарга нарын үл ойлголцол, эв түнжингийн асуудал бус энэ намын цаашдын хувь заяанд нөлөөлөх томоохон сөргөлдөөний “албан ёсны” эхлэл болж буй нь нэгэнт тодорхой болов бололтой.

Б.Дамдин 

Эх сурвалж: Зууны мэдээ

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …