Попын хаан дуучин Майкл Жексон агсаны нууц хүү илэрчээ. Энэ тухай Дэйли Мэйлд нийтлэснээр “31 настай дуучин Брэндон Ховард, ДНХ-ын шинжилгээнд орж Майкл Жексоны нууц хүү болох нь 99.9 хувьтай тогтоогдсон” байна.
Жексоны ДНХ дээжийг түүний шүдний эмч байсан хүнээс авсан бөгөөд 30 жил хадгалагдсан ч тун айн байдалтай байсан гэнэ. Брэндон Ховард нь попын хааны 1982 онд амрагийн харилцаантай байсан дуучин Мики Ховардын хүү бөгөөд Жексонтой тун ч адилхан нэгэн юм.
Эл шуугиахнд залуу дуучин Брэндон Ховард хэвлэлийнхэнд хандан ямар ч тайлбар өгөөгүй бөгөөд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Би хэзээ ч өөрийгөө попын хааны хүү гэж зарлаагүй. Бас шүүхэд хандан өв залгамжлагч болохыг ч хүсэхгүй байна” хэмээн бичжээ.
Магадгүй Брэндоны ийн аашилж буй нь Майкл Жексоны зохиосон “Билли Жин” хэмээх дуутай холбоотой байж болох юм. Учир нь Мики Ховардыг Билли хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Жексон дуундаа “Билли бол миний найз бүсгүй биш. Хүүхэд нь мөн миний хүү биш” гэсэн түүний ээжийг доромжилсон утга агуулгатай байдаг ажээ.
Мики Ховард