Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

78a47a739ef3c411big2014 оны гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.

Жишээлбэл: Ус судлалын харуул Дэлгэрмөрөн-Мөрөн, Эг-Хатгал, ЭГ-Эрдэнэбулган, Идэр-Зүрх, Чулуут-Чулуут, Хойдтамир-Ихтамир, Хүдэр-Хүдэр, Хараа-Баруунхараа, Хараа-Дархан, Туул-Алтанбулаг, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Сэлэнгэ-Хутаг, Сэлэнгэ-Сүхбаатар, Халх-Сүмбэр, Ховд-Мянгад, Сагсай-Буянт, Завхан-Дөрвөлжин, Түй-Богд, Хархираа-Тариалан, Тэс-Баян-Уул орчимд мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна.

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-60 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болонавто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Ус судлалын сектор

Санал болгох мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун …