Алдарт дуучин Рианна болон рэппер Дрейк нар хайр сэтгэлийн холбоотой болсон нь олоны нүдэнд ил болсон билээ. Тэд хамтдаа Парис, Лондон хотоор зугаалан болзож, гар гараасаа хөтлөлцөн явах болсон.
Тэр ч байтугай Дрейк Рианнагийн тухай “Би урьд өмнө нь хэзээ ч ийм жаргалтай байсангүй. БИд хамтдаа байхад эргэн тойронд өөр хэн ч байхгүй мэт тийм сайхан байдаг.” гэжээ. Гэхдээ хосуудын дунд тохирсон нэг сонирхолтой зүйл нь Рианна Дрейкийн дэргэд байхдаа хуучин амраг болох Крис Брауны нэрийг нэг ч удаа хэлж болохгүй гэнэ.
Эл болзлыг нь сонссон хүмүүс Дрейкийг Рианнад үнэхээр дурласан бөгөөд их хартай нэгэн бололтой хэмээн тодорхойлж байгаа ажээ. Одоо хосууд Дрейкийн аялан тоглолтын хүрээнд Амстердам хотод байгаа юм.