”Ус-2014” үзэсгэлэн нээлтээ хийлээ

images“Ус-2014” үзэсгэлэнгийн нээлтийн арга өнөөдөр 10.00 цагт Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвийн байранд болж байна.

Үзэсгэлэнд усны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байгаа бөгөөд ус цэвэршүүлэх, ус хэмнэх, усыг дахин ашиглах чиглэлээр болон ус дамжуулах хоолой, насос, усны тоолуур зэрэг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг дэлгэн харуулах нь ээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачилсан энэхүү үзэсгэлэн нь энэ сарын 22-нд тохиож буй “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, усны дэвшилтэт техник, технологийг олон нийтэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, иргэдэд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэрхэн хүрдэг, түүний үнэ цэнийг ойлгуулах, зөв хэрэглээг хэвшүүлэх зорилготой аж.

Үзэсгэлэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, АСF олон улсын байгууллага, Ус сувгийн удирдах газар, Сав газрын удирдах хэлтэс хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд иргэдийг усны зохистой хэрэглээнд уриалхын сацуу үр хүүхдүүддээ усаа хайрлаж гамнах ухааныг багаас нь хэвшүүлэх зорилгоор ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, усны үнэ цэнийн талаар цуврал хичээлүүдийг сургуулийн насны хүүхдүүдийн суралцах онцлогт нь тохируулан боловсруулж түүний дагуу Нийслэлийн боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудыг графикийн дагуу үзэсгэлэнг үзүүлж, хичээлүүдийг хуваарийн дагуу оруулах аж.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …