Ким Кардашьян, Кэнни Вэст нарын хуримын зочид нууц хадгалах гэрээнд гарын үсэг зурна

kim-m_1678958aКим Кардашьян, Кэнни Вэст нарын хуримын зочид нууцыг хадгалах гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай болсон байна. Хосууд таван сард Францын Парис хотод хуримаа хийхээр болсон билээ. Тэд урьсан зочдоосоо хуримын ёслолын талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхгүй гэдгээ амлах,  мөн гар утсаа ёслолын ажиллагааны үер хураалгахыг хүсч байгаа ажээ.

“Radar Online”-д мэдээлж буйгаар хуриманд уригдсан зочид Ким Кардашьян, Кэнни Вэст нарын дотны найзууд байгаа хэдий ч зочдыг нарийн шалгаж оруулах юм байна. Хэн нэгэн нь хуримын үер гар утсаа ашиглавал ёслол болж буй газраас хол байсан ч гэсэн байршил тогтоох боломжтой тул зочдоо гар утас ашиглахгүй байхыг хүссэн байна. Хэн нэг нь гэрээг зөрчвөл тэд шүүхэд хандах юм байна. Бионси Жэй Зи тэргүүтэй цөөхөн хэдэн хүнийг гэрээнд гарын үсэг зурж, утсаа хураалгахыг шаардаж чадахгүй байгаа ч Кэнни тэднийг түүний итгэлийг алдахгүй гэдэгт нь итгэж байгаа ажээ. Эх сурвалжийн мэдэгдэж буйгаар Кэнни Бионси Жэй Зи  нарын хэн нь ч түүний итгэлийг алдахгүй гэдгийг мэдэж байгаа ч тэднийг нууц задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зуруулж, утсыг нь хурааж авахаас өөр аргагүй байдалд орсон гэжээ. Есөн сартай Норт охины эцэг эх болох Ким Кардашьян, Кэнни Вэст нар “Е!” телевизтэй хуримын ёслолыг “Keeping up with Kardashians” реалити шоугаар цацах болон хуримын зургийг зарах эрх олгосон  гэрээ хийсэн байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …