Солонгосын гэрэл зурагчин Жи Ео нэгэн сонирхолтой төсөл хэрэгжүүлжээ. Ихэнх гэрэл зурагчин гоо сайхны хагалгааны өмнөх болон дараах хоёр дүр төрхийг харьцуулан харуулдаг бол тэрээр энэ хоёрын хоорондын завсрын зурвас тэр үеийг хүмүүст үзүүлэхийг зорьсон байна. “Beauty recovery room” буюу “Гоо сайхны нөхөн сэргээх өрөө” гэсэн нэртэй энэ гэрэл зургийн цомгийг Жи Ео Сөүл хотын нэгэн гоо айхны эмнэлэгт хийжээ.
Гоо сайхны хагалгаа хийлгэсэн эдгээр эмэгтэйчүүд энэ хугацаанд гадаад орчноос тусгаарлагдсан байсан бөгөөд тэднийг найз нөхөд нь ч, гэр бүлийнхэн ч эргэж ирээгүй байна. Учир нь Жи зураг авалтанд оролцсоны хариуд тэднийг асрахаар тохиролцсон юм байна. Тэд үүнийг өөрсдийн хүсэлтээр хийлгэсэн, хэсэг хугацааны дараа хүсч байсан үзэсгэлэнт төрхөө олж авах ч гэлээ өвдөлт, тавгүй байдалтай байгаа нь царайнаас нь уншиж болохоор байсан юм. Гэсэн ч тэд мөрөөдөл нь биелсэнд үгээр хэлэхийн аргагүй жаргалтай байсан аж.