Саналаа өгөөд 1000 нэгж аваарай

images (1) Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

 Тэдгээрийн дотор Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлын явц болон сонгогчдын шилжилт хөдөлгөөний тухай, Гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж буй ажлын явцын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын явцын талаарх ажлын хэсгийн мэдээллийг тус тус сонсолоо.

Мөн хуралдаанаар  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын Залуучуудын Холбооноос ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг- Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн албан бичигт үүрэн холбооны оператори компаниуд  /Мобиком корпораци, Жи-мобайл ХХК, Скайтел ХХК, Юнител групп/ нь саналаа өгсөн сонгогч бүрд 1.000 нэгжийг шагнал болгон өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцан ажиллахаар болсныг мэдэгджээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас  Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдыг урамшуулах энэхүү санаачилгыг  дэмжив гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …