Манай улс олон улсад эвлэрүүлэн зуучлах эрхтэй боллоо

4vf9b8g7tpbhk9ngu62j1n9itfМонгол Улсад “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль батлагдан гарж, дагаж мөрдсөнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэд “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” байгуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран ажиллаж тус төвд нийт 15 эвлэрлүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулж авсан.

Эдгээр эвлэрүүлэн зуучлагчдыг МҮХАҮТ-ын захиалгаар Европын Сэргээн босголтын банкны дэмжлэгтэйгээр Үр дүнтэй эвлэрүүлэн зуучлах төв /CEDR/-ийн мэргэшсэн багш нарын удирдлаган дор сургалт зохион байгуулж, олон улсад эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн эвлэрүүлэн зуучлагчдыг амжилттай бэлтгэсэн байна. Ингэснээр МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” нь Монгол Улсад төдийгүй Олон Улсад эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулах эрхтэй боллоо.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …