Эх орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил орчмоор аяллын шинэ маршрут нээх, залууст эх орноо хайрлах, их түүхээрээ бахархах сэтгэл төрүүлэх зорилго бүхий морин аяллын баг ирэх сарын 1-нд гараагаа эхлэх гэж байна. МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Газарзүй, аялал жуулчлалын ангийн оюутан гурван залуу тус аяллыг санаачилсан бөгөөд “Морьтон монгол залуус” ТББ- ыг үүсгэн ажиллаж байгаа юм.
Тэд Монгол орноо мориор бүтэн тойрох анхны оролдлогыг хийх нь. Тус аяллыг ССАЖЯ, ҮХААЯ, ХХЕГ блон “Монгол туургатны гайхамшигт монгол морь” ТББ, Спортын сэтгүүлчдийн холбоо дэмжиж оролцохоо мэдэгджээ. Мэргэжлийн зураглаач, гэрэл зурагчин зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй аяллын багийнханд Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Ц.Дуламсүрэн, Л.Цандэлэг болон алдарт уяач Б.Лхамсүрэн нар өөрсдийн унаган сүргээс хүлэг морьд бэлэглэсэн байна.