Жоли: 2014 он битгий солигдоосой

0144Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли твиттертээ “2014 оны гайхалтай байлаа” гэж жиргэжээ. Тэрбээр “Энэ жил миний хувьд, гэр бүлийн хувьд гайхалтай жил байлаа. Яг л саран дээр буусан мэт, шинэ мэдрэмж төрүүллээ” гэжээ. Жүжигчин бүсгүй өчигдөр “ELLE” сэтгүүлийн цахим хуудаст ярилцлага өгөх үеэрээ “2014 он битгий солигдоосой. Энэ он миний жил байлаа. Би энэ жил нөхөрт гарч, гайхалтай хурим хийлээ. Нөхөр Брэд Питт болон жүжигчин Брэд Питтэй хоёр дахь уран бүтээлдээ хамтран ажиллалаа. Анх удаа кино найруулж үзлээ. Хамгийн гайхалтай нь Их Британийн хатан хааны гараас шагнал хүртлээ” гэж хэлжээ.

Жолигийн найруулсан дэлхийн II дайны үеийг харуулсан “Unbroken” кино зул сарын баяраар нээлтээ хийх юм. Тэрбээр энэхүү уран бүтээлээрээ “Оскар”-т нэр дэвшээд буй.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …