Загвар өмсөгч О.Ариунзул “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимжээ

971260_516852038379367_593660373_n Сүүлийн үед найз залуудаа зодуулдаг хэмээн бичигдэх болсон дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй загвар өмсөгч О.Ариунзул монголын төдийгүй, олон улсын загварын тайзан дээр өөрийн амжилтыг ахиулж яваа ирээдүйтэй модель.

Тэрээр саяхан Оросын холбооны улсад зохиогдсон “Miss Russia International-2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байрын титэм гардсанаас гадна “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болсон билээ. Уг тэмцээний шалгаруулалтын үеэр О.Ариунзулыг Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй гэдгийг мэдээлсэн нь нэлээд шуугиан тарьсан юм.\

Саяхан мисс бүсгүй маань дэлхийн оддоор нүүрээ “чимдэг” алдарт “VOGUE” сэтгүүлийн сүүлийн дугаарыг чимсэн байна. Уг сэтгүүлийн нүүрэнд О.Ариунзулын Miss Russia International-2013” тэмцээний үеэр авахуулсан зураг тавигдсан байна.

эх сурвалж: чухал.мн

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …