Жэкигийн хүү 3 жилийн хорих ял авлаа

0157-600x340Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чан өнгөрсөн наймдугаар сард хар тамхи хэрэглэсэн, борлуулсан хэргээр Бээжингийн цагдаа нарт баригдсан билээ. Тэгвэл шүүхээс Жэйси Чаныг буруутай хэмээж, гурван жилийн хорих ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн Жэйси Чантай хамт баригдсан Тайванийн уран бүтээлч Кай Ког хоёр жилийн ялаар шийтгэжээ.

Жэйси саатуулагдаж байхдаа фэнүүд болон гэр бүлийнхэндээ захиа бичиж, өөрийгөө гэмт буруугүй хэмээж байсан юм. Шүүхийн шийдвэрийн дараа олон зуун хүн Жэки Чаны гэрийн гадна дургүйцлээ илэрхийлж, өндөг, улаан лооль зэргийг шиджээ. “Тэрбээр хүүгээ эрх чөлөөтөй болгохыг тулд алдар нэр, мөнгөө ашигласан ч үр дүнд хүрсэнгүй” гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Жэйсиг хар тамхины хэрэгт холбогдсоны дараа Жэки тодорхойгүй хугацаагаар уран бүтээлээсээ завсарлага авч, Хонконг руу явсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …