Тэйлор Свифтийн “1989” цомог биллбоардыг тэргүүлсээр байна

2d2sv070r54msa2jajr39e4gthКантри дуучин Тэйлор Свифтийн тав дахь уран бүтээл болох “1989” нэртэй шинэ цомог Биллбоард 200 жагсаалтыг тэргүүлсэн хэвээр зургаан долоо хоног өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногийн дотор цомог 340 мянагн хувиар борлогджээ.

Энэхүү цомог тус улсад худалдаанд гарсан эхний өдрөө 600 мянган ширхэг, эхний долоо хоногийн хугацаанд 1.3 сая орчим ширхэг борлогдож, өнгөрсөн 12 жилд байгаагүй хамгийн өндөр борлуулалттай цомгоор тодорсон юм.

18 насандаа анх Грэммид нэр дэвшиж байсан дуучин бүсгүй гуравхан жилийн дотор зургаан Грэмми, арван “American Music Awards”, долоон “Country Music Awards”-ын эзэн болсон билээ. 2006 онд өөрийн “Taylor Swift” нэртэй дебют цомгоо гаргасан нь гайхалтай амжилт үзүүлэн, Биллбоардын “Hot Country Album” жагсаалтыг найман долоо хоногийн турш тэргүүлж, Биллбоард 200-гийн тавдугаарт орж байсан юм.

Харин дуучин 2008 оны арваннэгдүгээр сарын 11-нд хоёрдахь “Fearless” цомгоо гаргасан нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 500,000 гаруй хувь борлогдож, Биллбоард 200-г тэргүүлсэн нь кантри стилиэр дуулдаг эмэгтэй уран бүтээлчдээс анх удаа хамгийн том амжилт үзүүлсэн байна. Уг цомогт багтсан ихэнх дуу нь хит болсон юм. Жишээ нь, “Change” дуу нь 2008 оны Олимпийн наадамд Америкийн багийнхны дэмжигч уран бүтээлүүдийн нэг болсон бол “Love Story” нь кантри стилийн хамгийн их татагдсан дуу болжээ.

Шинэ цомгоос гадна Свифтийн өнгөрсөн наймдугаар сард гаргасан “Shake It Off” дуу нь нэгэн амжилт үзүүлсэн юм. Уг дууг “Youtube.com” сайтаар 231 сая хүн үзэж, 2014 оны хамгийн их үзсэн 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн билээ. “People” сэтгүүл “Тэйлор Свифт энэ жил 200 сая ам.долларын ашиг олсон.” хэмээн бичжээ.

Д.Оюунчимэг

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …