Хүүхдийн эмч, сувилагч нарыг төрийн санхүүжилтээр мэргэшүүлэх сургалтанд хамруулна

p19a27ei0uv3h33a1j5vkhb1cm31Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж , төрийн санхүүжилтээр сургахаар боллоо. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчдыг хамруулна. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврийн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ эрүүл мэндийн байгууллагад3-аас доошгүй жил ажилласан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, албан хаагчийн анкет зэргийг бөглөж, нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд ордоны 901 тоотод бүртгүүлнэ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахаар болжээ

Засгийн газрын хуралдаанаар (2026.02.11) Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ. Энэхүү төв нь эрсдэлийг …