Роберто Кавалли брэндийнхээ шинэ дүр төрхөөр Ники Минажийг сонголоо

Nicki-Minaj-for-Roberto-Cavalli_zps485c358aХувцас загварын салбартаа тэргүүлэгчдийн нэг Италийн “Roberto Cavalli” брэндээс 2015 оны шинэ дүр төрхөөрөө реппер Ники Минажийг сонгожээ. Тэрбээр Италийн нэртэй брэндийн 2015 оны Хавар / Зуны коллекцийн сурталчилгааны компанит ажлуудын нүүр царайгаар ажиллах бөгөөд Лос Анжелес хотноо сурталчилгаа анхны гэрэл зургуудаа даруулсан байна.

Эдгээр зургийг Италийн гэрэл зурагчин Франческо Карроззини авсан бөгөөд сэтгэмж хийгээд Ники Минажийн брэндийг илэрхийлсэн төрх туйлын өвөрмөц болжээ. Загвар зохион бүтээгч Роберто Кавалли брэндийнхээ шинэ нүүр царайгаар чухам яагаад Ники Минажийг сонгох болсон шалтгаанаа ийн тайлбарласан юм.
Тэрбээр “Реппер Ники Минажийг сонгосон нь эмэгтэйчүүддээ хандаж маш хүчирхэг мессежийг өгөхийг хүссэнтэй минь холбоотой. Анзаараад байхад эмэгтэйчүүдийн олонх нь эцэг эхээс нь ганцхан түүнд л гэж заяасан цор ганц бөгөөд тэрхүү төгс бие галбиртаа сэтгэл дундуур явдаг шиг байгаа юм. Энэ үзэгдлийг халж биеэрээ зэвсэг хийж, ганцхан амьдрах насандаа элдвийг нууж хаасан биш харин ч бусдын харцыг булааж итгэл төгс амьдрах тийм л хувцас сонгож өмсөөсэй гэдгийг хэлмээр байна. Тийм ч учраас Ники Минаж бол төгс сонголт болж чадсан гэж үзэж байна.” хэмээсэн юм.
nicki-minaj-named-the-face-of-roberto-cavallis-2015-spring-summer-advertising-campaign-71_zpsd7c5ae63 nicki-minaj-named-the-face-of-roberto-cavallis-2015-spring-summer-advertising-campaign-8_zpsef8ec8bc nicki-minaj-named-the-face-of-roberto-cavallis-2015-spring-summer-advertising-campaign-6_zps8e1da447 nicki-minaj-named-the-face-of-roberto-cavallis-2015-spring-summer-advertising-campaign-5_zps169ab7fb nicki-minaj-named-the-face-of-roberto-cavallis-2015-spring-summer-advertising-campaign-2_zps33c3e5a2 nicki-minaj-named-the-face-of-roberto-cavallis-2015-spring-summer-advertising-campaign-4_zps41909f1c nicki-minaj-named-the-face-of-roberto-cavallis-2015-spring-summer-advertising-campaign-1_zps29184e06

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …