“ӨДРИЙН шуудан” сонины өчигдөрийн дугаарт манай нэг залуу мисс ярилцлага өгчээ. Монголын загвар өмсөгч, мисс шалгаруулалтын олон тэмцээний тэргүүн болон дэд шагналыг хуу хамаад зогсохгүй гадаадад болсон олон олон миссийн тэмцээний “Q miss”, “F miss”, “Z miss” гэх мэт тэргүүн шахуу шагналуудын эзэн гэнэ. Азид бараг нэгд, дэлхийд бараг эхний тавд явдаг юм байх. Бахархмаар аа. Бахархам энэ үйл явдлыг сэтгэл сэргэн сэргэн уншиж суутал дөрвөн жилийн өмнө болсон нэг явдал санаанд оров. Яг дөрвөн жилийн өмнө юм.
Гадаад орнуудаар явж сайхан хүүхэн шалгаруулдаг ажилтай, түүгээрээ хөөрхөн мөнгө олдог нэг индус нөхөр шинэхэн шалгаруулсан монгол мисс Б.Гантогоогоо бас гадаадын хоёр “сайхан амьтан”-тай дагуулан ирж манай ерөнхий сайдад бараалхав. Улмаар “Ирэх жил Монголд олон улсын мисс шалгаруулах тэмцээн зохиовол ямарав?” хэмээн “хошгируулсан”-д манай ерөнхий сайдын нүд сэргэж, уухайн тас хүлээж авахаар барахгүй газар дээр нь ажлын хэсэг томилж орхих нь тэр. “Ямар сайхан ажил хэрэгч сайдтай Монгол улс вэ. Би ингэхэд хэдэн саяыг хийчихэв ээ?” хэмээн индус нөхөр гайхсан нь лав. Учир нь ийм тэмцээнийг нутагтаа зохиолгож буй орон нь тэмцээний патент эзэмшигч, нэг ёсны эзэнд нь нэгээр зогсохгүй сая доллар төлдөг. Тухайн орны реклам болдог учраас тэр. Харин манай сайд энийг нь мэдээгүй юу, эсвэл мэдээд өөрөө хөрөнгө чинээ сайтай хүн болохоор тоосонгүй юу, газар дээр нь гараа бариад Б.Гантогоогоор таслуулчихав. Бандан тас!
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү?