Цагдаагийн дүрэмт хувцсыг бамбай болгон иргэдэд буруу шаардлага тавьж мөнгө нэхэх гэмт хэрэг нэг бус удаа гарч байсан.
Үүнтэй холбоотой нэгэн гэмт хэрэг гарсан байна. Тодруулбал, СБД-ийн 19 хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дүрэмт хувцастай ч албан ёсны бичиг баримтгүй этгээд автомашинуудыг зогсоон шалгаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 33 настай Г гэгч албаны дүрэмт хувцас, дохиур мод ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг илрүүлэн, шалгаж байгаа юм байна.
Иргэнээс цагдаагийн дүрэмт хувцастай этгээд бэлэн мөнгөөр торгууль төлөх эсвэл мөнгө өгвөл явуулна гэх мэтчилэн хууль бус шаардлага тавих зэрэг тохиолдолд цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, харьцааны соёл, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авдаг 126 дугаарын утсанд мэдэгдэх хэрэгтэй. Мөн иргэн өөрөө тухайн албан хаагчаас бичиг баримт хувийн дугаарыг мэдэх эрхтэй гэнэ.