Америкийн реалити шоуны од Ким Кардашьяны нөхөн үржих чадварын талаар нэг бус жил хэлэлцэж байгаа билээ. Тэрбээр нэг бол жирэмсэн, эс бөгөөс үргүйдлээс болж эмчлүүлж байгаа, хүүхэдтэй болохыг төлөвлөж байна, алдарт рэппер нөхөр Канье Уэсттэйгээ хэрэлдсэнээс болж энэ асуудлыг хойшлууллаа гэх зэргээр шуугисаар байна. Харин шинэ оны өмнөхөн Барууны шар хэвлэлүүд Ким, Канье нарын хоёр дахь хүүхэд удахгүй төрөх гэж байгаа тухай хов живийг олон нийтэд цацжээ.
Гэвч Кардашьян өөрийн биеэр худалч нарыг байр байранд нь тавихыг хүсчээ.
Өөрийн твиттер хуудсанд тэрбээр бичихдээ, “Интернэт дэх хов жив намайг бүр тамалж гүйцлээ. Тэгээд ч цахим мэдээ уншихын аргагүй болж байна. Ингэхэд иймэрхүү мэдээлэл хаанаас гараад байгааг би ер ойлгохгүй юм. Ямар ч байсан шинэ он гарахаас өмнө Канье бид хоёр одоохондоо хүүхэдтэй болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Түүнээс гадна бидний хооронд ямар нэгэн асуудал байхгүй. Бид бие биедээ хайртай хэвээрээ” гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn